Эхийнхээ хоолойг хэрчиж, амийг нь хөнөөсөн нь тогтоогджээ

“Саруул” хотхоны 115 дугаар байрны зургадугаар давхарт наймдугаар сарын 03-нд иргэний байр шатаж, улмаар 22 настай залуу цонхоороо үсрэн харамсалтайгаар нас барсан. Гал гарсан байрнаас толгойноос нь цус гарсан, хөл толгойг нь скочоор хүлсэн байдалтай 46 настай эмэгтэйн цогцос олдсон тухай бид өмнө нь мэдээлсэн.

Залуу эхийгээ хөнөөн улмаар ул мөрөө баллахын тулд гал тавьж, өөрөө цонхоороо үсэрсэн байж болзошгүй гэсэн хардлага олон нийтийн дунд байсан юм. Тэгвэл цагдаагийн байгууллагын шалгалтаар болзошгүй гэх энэ мэдээлэл батлагдав. Талийгаач залуу ээжийнхээ хоолойг хэрчиж, амь насыг нь хөнөөж, гэртээ гал тавьсан нь тогтоогджээ. Хэргийн газраас эхийнхээ амийг бүрэлгэхдээ ашигласан хутга олдсон байна. Энэ хэргийг үйлдэхдээ талийгаач залуу согтууруулах ундаа хэрэглэсэн гэх эд мөрийн баримт буюу 0.7 литрийн архины шил олджээ. Тус хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

Төстэй мэдээ