Зэсийн үнэ 2022 он хүртэл өснө

Зэсийн үнэ нэг тонн нь 9000 ам.долларын давж 3.49 хувиар өссөн гэх мэдээллийг цахим орчинд ихэд сайшаан “сэвж”. Сэвэхээс ч аргагүй юм. Нью-Йоркийн “Comex” биржийн даваа гаргийн арилжааны үеэр зэсийн үнэ 9294 ам.долларт хүрсэн мэдээ. Энэ нь 2011 оноос хойших хамгийн дээд үзүүлэлт аж. Өмнө нь  Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 10.190 ам.долларт хүрч байснаас хойших хамгийн анхны мэдээ байв.

Гэхдээ зэсийн фьючерс хэлцлийн үнэ өнгөрсөн оны мөн үеэс эхэлж өссөөр 101 хүртэл хувиар нэмэгдсэн байна.

Тэгвэл манай улс зэсийн асар их нөөцтэй. Улсын хэмжээнд хайгуулаар тогтоосон зэсийн нөөц 40 орчим сая тонноор хэмжигддэг бөгөөд дийлэнх нь Эрдэнэтийн овоо орд, Хармагтайн орд, Оюу Толгойн бүлэг ордод хадгалагдаж байдаг гэдэг.

Манай улсын экспортын орлогын 40  гаруй, төсвийн орлогын 15 хувийг Оюу Толгой, Эрдэнэтийн зэсийн ордын экспорт бүрдүүлдэг гэж байгаа. Өнгөрөгч 2020 оны эхний 8 сарын байдлаар 905 мянган тонн зэсийн баяжмал экспортолж байсан нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 7.7 хувиар буурсан үзүүлэлт байсан. Мөн цар тахлын үед зэсийн экспорт хэвийн үргэлжилж байсан ч түүхий эдийн үнэ хүчтэй савлаж 3 дугаар сард 6300 ам.доллар байснаа 4700 ам. доллар хүртэл буурч, 9 дүгээр сард буцаад хэвэндээ хүрч байв.  Энэ бол өнөөдрөөс яг жилийн өмнөх мэдээлэл. Товчхондоо бол зэсийн үнийг 5900-6500 ам долларт хэлбэлзэнэ гэсэн урьдчилсан таамаг дэвшүүлж байсан.

Тэгвэл зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр ийнхүү 9000 ам. доллар давсныг  Коронавирусын хямралын дараах эдийн засаг сэргэлт гэж үзэж буй юм байна. Үүнийг Олон улсын санхүүгийн томоохон байгууллагууд “Ойрын ирээдүйд зэсийн үнэ нэг тонн нь 10 мянган ам.долларт хүрнэ” гэж мэдээлж буйгаас ч харж болох юм. Цаашид зэсийн үнийг 2022 он хүртэл зэсийн дундаж үнэ өдөр байх төлөвтэй гэж олон улсын  банкуудын шинжээчид  үзэж буй  юм байна.

Энэ сайн мэдээний төгсгөлд хэлэхэд улс орны эдийн засаг хүнд байгаа энэ нөхцөлд  Эрдэнэт  үйлдвэр маань ядаж ашигтай ажиллах нь гэж харагдаж байгаа юм. Тийм учраас

Монголчууд зэсийн үнийн өсөлтийн тухай тийнхүү “Сэвж” буй хэрэг.  Тэгээд ч Эрдэнэт үйлдвэрийн зорилтот түвшинг батлахдаа  зэсийн үнийн дундаж нь 6500 ам.доллар байхаар тооцсон  аж. Тэгвэл зэсийн үнэ өнөөдөр 2794 ам.доллараар илүү үнэлэгдэж. Цаашдаа ч өсөх хандлага илт байгааг эдийн засгийн шинжээчид мэдээлж байна.

Юутай зэсийн дундаж үнэ 2021 онд 86252022 онд тонн нь дунджаар 9175 ам.доллар болж өснө гэх гэгээн мэдээллээр эдийн засгаа хурайлъя. 

Төстэй мэдээ