Дарангуйлагч Франксиско Франкогийн сүүлчийн хөшөөг буулгалаа

Испанийн дарангуйлагч асан Франциско Франкогийн сүүлчийн хөшөөг өнгөрсөн мягмар гарагт Испанийн хөрснөөс буулгажээ.

Энэхүү хөшөө нь Марокко дахь Испанийн анклав болох Мелилла хотын гудамжинд байршиж байсан юм. Мөн энэ нь түүний төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын 40 жилийн ойтой давхацсан үйл явдал болж байгаа аж.

Хүрэл хөшөөг уран барималч Энрике Ново хийсэн бөгөөд 1921 онд Морилкагийн Риф уулын Бербер овгуудын эсрэг хийсэн Рифийн дайны үеэр Мелиллааг хамгаалж байсныг дурсан тэмдэглэх үүднээс Франког нас барснаас гурван жилийн дараа буюу 1978 онд босгосон гэж засгийн газрын эх сурвалж мэдээлэв.

Энэ талаар тус хотын захирагч, Мелиллагийн дэд ерөнхийлөгч, Социалист намын гишүүн Глория Рохас твиттерт "Мелилла өнөөдрөөс эхлэн нэр төр, шударга ёсыг сэргээнэ" гэж бичсэн байна.

Хөшөөг одоо агуулахад хадгалж буй бөгөөд Испаничуудад ийм түүхт үе байсан шүү гэдгийг сануулах тэмдэг болно гэж найдаж байна гэв.

Төстэй мэдээ