АНУ-ын эрх баригчид “ЛГБТ”-чүүдийн эрхийг хамгаалсан хууль батлав

АНУ-ын доод танхим буюу Төлөөлөгчдийн танхим “ЛГБТ” иргэдийн ялгаварлан гадуурхалтыг хориглосон өргөн цар хүрээтэй хууль баталсан байна.

Өмнө нь тэгш эрхийн тухай хуулийг Ардчилсан нам тэргүүтэй танхим 2019 онд баталж байсан боловч Сенатын Бүгд найрамдах намын гишүүд энэхүү хуулийг дэмжээгүй тул унаж байсан юм.

Үүнээс үүдэн уг үйлдлийг дэмжиж буй либералууд болон шашны эрх чөлөөнд халдаж байна гэж үзэж буй консерватив үзэлтнүүдийн хооронд үзэл суртлын тулааныг үүсгэсэн.

Тэгш эрхийн тухай хууль 1964 онд батлагдан Иргэний эрхийн тухай хуулиар өргөжин тэлж бэлгийн чиг баримжаа, хүйсийн ялгаварлан гадуурхалтаас хамгаалах арга хэмжээнүүдийг багтаасан байдаг ч энэ нь тус хүмүүсийн хувьд ажил эрхлэлт, орон сууц худалдан авалт, зээл, тангарагтны шүүх, нийтийн үйлчилгээ зэрэг амьдралын бүхий л салбарт бүрэн утгаараа хэрэгжихгүй байгаа юм.

"Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн нөхөөсний шинж чанар нь сая сая хүмүүсийг тодорхойгүй байдал, тэдний аюулгүй байдал, гэр бүл, өдөр тутмын амьдралд нөлөөлж болзошгүй ялгаварлан гадуурхалтад хүргэдэг" гэж Хүний Эрхийн Аяны мэдэгдэлд дурджээ.

Энэхүү актыг батлах нь Ерөнхийлөгч Жо Байдений сонгуулийн кампанит ажлын үеэр амласан амлалтуудын нэг байсан бөгөөд одоо Конгрессоор дэмжигдвэл тэрбээр даруй гарын үсэг зурна гэдгээ мэдэгджээ.

Төстэй мэдээ