Арменийн Ерөнхий сайд төрийн эргэлт хийхээр оролдсон гэж “армиа” буруутгаж байна

Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян тус улсын зэвсэгт хүчин түүнийг болон түүний танхимыг огцрох ёстой гэж мэдэгдсэний дараа цэрэг армийн зүгээс улс оронд төрийн эргэлт хийхээр оролдлоо гэж буруутгажээ.

Тодруулбал, Ерөнхий сайд Пашинян Арменийн цэргийн командлагчыг үүрэгт ажлаас нь халсны дараа армийнхан ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд пүрэв гарагт Ерөнхий сайдыг дэмжигчид нийслэл Ереванд цугларч жагсаал хийх үеэр Армийн албан тушаалтнууд “ард иргэд болон эрх баригчдыг дуулгавартай байх ёстой” гэж заналхийлсэн байна.

Ноён Пашинян өнгөрсөн жил Азербайжантай маргаантай бүс нутгаас үүдсэн цуст мөргөлдөөнд ялагдсаныхаа дараа эсэргүүцэлтэй тулгарах болсон.

Уулын Карабах бол Азербайжаны нэг хэсэг гэдгээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловч 1994 оны эвлэрлийн гэрээ байгуулагдсанаас хойш Армен үндэстний мэдэлд байсан анклав юм. 2020 оны сүүлээр зургаан долоо хоногийн турш үргэлжилсэн байлдааны үеэр Азербайжан зөвхөн анклав орчмын бүс нутгуудыг буцааж авсан төдийгүй Шуша хотын гол хотыг өөртөө авч, Армени ялагджээ.

Төстэй мэдээ