Өвчтөнд мэс ажилбар хийж байхдаа эмч нь Zoom-ээр шүүх хуралд оролцжээ

Калифорнийн Сакраменто хотын нэгэн эмч өвчтөндөө мэс засал хийж байх үеэрээ давхар “Zoom” дээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж шүүх хуралдаанд оролцжээ.

Америкт хуулийн дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол шүүх хурлыг олон нийтэд нээлттэй байлгах үүднээс онлайнаар шууд дамжуулдаг бөгөөд шүүхээс эмч Скотт Грийнтэй холбогдоход тэрбээр өвчтөндөө хагалгаа хийж байсан байна.

Энэ талаар шүүгч асуухад “Тиймээ. Би одоо хагалгааны өрөөнд байна. Гэхдээ хуулиа хүндэтгэх ёстой учраас энд шүүх хуралдаа оролцоод мөн байж байна. Азаар надтай хамт хагалгаа хийж байгаа өөр эмч ч байгаа тул хагалгаа аюулгүй үргэлжилнэ гэж найдаж байна” гэж хариулжээ.

Иймд шүүхээс үүнийг “тохиромжгүй үе” гэж үзээд шүүх хурлыг хойшлуулжээ.

Калифорни мужийн Эрүүл мэндийн зөвлөл тухайн болсон үйл явдлыг нягтлан шалгахаа мэдэгдэж, “эмч нар өвчтөнүүдээ эмчлэхдээ эмчилгээний стандартыг мөрдөж ажиллахыг шаардсан байна”.

Төстэй мэдээ