Ж.Батсуурь: Үндсэн хуулийн цэцийн дарга нь ажлаа хийж байхад чөлөөлчихлөө

Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын  2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Ковид-19 халдвараар далимдуулж УИХ, Засгийн газар шаарлагагүй хуулиудаар улс төр хийж, Ерөнхийлөгчийн эрх мэдлээр улстөрийн тэмцэл хийж байна гэж харагдаад байна. Гэнэт өнөөдөр яагаад танхимаар хуралдаж гишүүдээ хянаж байна. Бусдыг нь цахимаар хуралдаж байсан.

Үндсэн хуулийн Цэцийн дарга нь ажлаа хийгээд хуралдаж байгаа хүмүүсийг сугалж аваад чөлөөлчихлөө. Ард түмэн бүгдийг нь харж байгаа. Мөн онцын шаардлагагүй хуулиуд орж ирж байна. Баяр наадмын тухай хууль, Морьны сэрвээний тухай хууль гээд.  Ковид-19-ийн халдвар орон даяар бараг бүх аймагт тархчаад байхад 1.6 жил ажилчихаад PCR шинжилгээний аппарат бүх аймагт авчхаагүй байж өнөөдөр Үндсэн хуулийн Цэцтэй л ноцолдоод байх юм. Учир шалтгааныг нь ард түмэн мэдэж байгаа. Та бүхний тайлбарыг худлаа улс төр хийж, эрх мэдлийн төлөө тэмцэж байгаа гэдгийг харж байгаа. Асуултаар далимдуулж худлаа тайлбар хийдэг ээ болих хэрэгтэй. Ковид-19 халдвараас болж ард иргэд чинь гудамжинд гарахад бэлэн болсон байна. Иймд байхад гэнэт Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх болохоор танхимаар хуралдаж хаа хамаагүй тайлбар хийж байна" гэсэн юм.    

Төстэй мэдээ