Эмч, ажилтнуудыг эмнэлэгт 7 хоног, гэрт нь 7 хоног тусгаарлаж байна

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Эрүүл мэндийн ажилтнууд болон, чартер нислэгээр ирсэн хүмүүсийг 7 хоног эмнэлэгт тусгаарлаж, 7 хоног гэрийн тусгаарлалтад байлгаж байгаа” хэмээн ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээллийн үеэр ярив.

Тэрээр ХӨСҮТ-д ажиллаж буй эмч нарын нөхцөл байдал ямар байгаа вэ гэх асуултад дараах хариултыг өглөө. “Зарим тохиолдолд буюу халдвар дөнгөж гараад удаагүй байхад олон сараар гэртээ хариагүй эмч нар байсан. Эмч ажилтнууд 14 хоног  тасаг, нэгж дээрээ ажиллаад, 14 хоног тусгаарлалтад байдаг байсан. Эрүүл мэндийн ажилтнууд болон, чартер нислэгээр ирсэн хүмүүсийг 7 хоног эмнэлэгт тусгаарлаж, 7 хоног гэрийн тусгаарлалтад байлгаж байгаа” гэв.  

Төстэй мэдээ