ХЭҮК-оос Засгийн газарт зөвлөмж хүргүүлэв

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан ойрын болон дунд хугацаанд эрсдэлийг урьдчилан тооцоолж, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зөвлөмжийг Засгийн газарт энэ сарын 13-нд хүргүүлжээ.

Уг зөвлөмжид эрүүл мэндийн ажилтны илүү цагийн урамшуулал, нэмэгдэл, тэтгэмж, нөхөн олговрыг хуульд заасны дагуу бүрэн олгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангах, халдвар хамгааллын хувцас, хэрэгсэл, хүнс, холбоо болон бусад техник хэрэгслээр хангах, даатгалд хамруулах шаардлагатай гэдгийг дурдсан байна. Мөн сэтгэл зүйн дэмжлэг, зөвлөгөө, сэтгэл заслын тусламж үйлчилгээ үзүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжоор хангах, цар тахлын дараагийн давалгааг тооцоолж хүн хүч, нөөцийг зөв хуваарилахыг зөвлөмж болгожээ.

Төстэй мэдээ