Жүжигчин Тэкёоны тухай сонирхолтой баримт

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ук Тэкёоны тухай сонирхолтой баримтыг та бүхэнд хүргэе.

-      Нэр : Тэкёон /옥택연/

-      Төрсөн он сар : 1988.12.27

-      Төрсөн газар: Өмнөд Солонгосын Сөүл хот

-      Боловсрол : Дангүг их сургуулийн бизнесийн удирдлагын анги, Солонгос их сургуулийн Олон улс судлалын анги

-      Өндөр : 186см

-      Харьяалагддаг энтертаймент : 51K

Ук Тэкёон нь дуучин, рэппэр, дуу зохиогч, жүжигчин, модель, телевизийн хөтлөгч, гарааны бизнес эрхлэгч гээд олон талын мэргэжилтэй боловч Солонгосын хөвгүүдийн хамтлаг “2РМ”-ийн гишүүн гэдгээрээ олонд илүү танигдсан байдаг.

Тэрбээр Солонгосын Бусан хотноо төрж өссөн ч 10 настай байхад нь гэр бүл нь АНУ-руу цагаачилж Массачусетс мужийн Грээтэр Бостонд 17 нас хүртлээ сурч, амьдарч байжээ.

Харин нэг өдөр түүний төрсөн эгч Jihyen нь JYP ent-ийн шалгаруулалт болж байгааг мэдээд дүүгээ ороод үз хэмээн ятгасан тул Солонгост карьераа эхлүүлэх анхны алхам нь тавигджээ.

Ийнхүү Тэкёон шилдэг 35 оролцогчдын нэгээр шалгарч дараагийн шатанд оролцох эрхийг аван Солонгост өөрийн биеэр ирж шалгуулах болсон байна. Анх энтертайментдаа загвар өмсөгч болох хүсэлт гаргасан ч шүүгчид нь түүнийг бүжиглэж, дуулж үзэхийг санал болгож байснаар 2008 онд 2РМ хамтлагийн үндсэн рэппэрээр дэбют хийж байсан юм.

Харин 2009 онд эмэгтэй дуучин Baek Ji-young-той хамтарч "My Ear's Candy" гэх дуу гаргасан нь түүний анхны соло уран бүтээл бөгөөд тухайн үедээ хит болж, олон олон рекордыг тогтоож байжээ.

2010 онд KBS телевизийн “Cinderella's Sister” олон ангит кинонд гол дүр бүтээж өөрийн жүжиглэх авьяасаа олонд таниулсан ба амжилттай байсан тул тухайн жилдээ дахин олон улсын болон үндэсний өндөр рейтингтэй “Dream High” кинонд тоглож жинэхэн томоохон шуугианыг тарьсан юм.

2013 оны 2 дугаар сард “Бид гэрлэсэн” шоуны олон улсад зориулсан дугаарт Тайванийн жүжигчин Эмма Вүтэй хамтран оролцож хосуудын дүрийг бүтээсэн нь телевизийн нэвтрүүлгүүдэд ч амжилттай гэдгээ харуулсан явдал юм.  

Үүний дараагаар Marriage Blue, Wonderful Days, Assembly, Hey Ghost, Let's Fight, House of the Disappeared, Save Me, The Game: Towards Zero зэрэг кинонуудад дүр бүтээж, жүжиглэх чадвараараа кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээг авсан.

Харин одоогоор Netflix, TvN-ны хамтран бүтээж буй “Винчензо” гэх драмад гаж донтой, компанийн захирлын дүрд тоглож байна.

Тэкёон 2010 онд АНУ-д байнгын оршин суух визаны эрхээсээ татгалзсанаар Солонгосын иргэншлээ буцаан авч, хуулийн дагуу 2017 онд цэрэгт татагдсан. Тэрбээр армийн албаны алдартай алба хаагч байсан бөгөөд албаа амжилттай хаасан баярын жуух бичгээр шагнуулжээ.

-    Тэкёон Англи, Солонгос, Япон хэлээр чөлөөтэй ярьдаг бол Хятад хэлийг гадарладгаас гадна Бусан аялгаар ярьж чаддаг гэнэ.

-    Америкт ахлах сургуульд сурдаг байхдаа шатрын клуб, жазз хамтлаг, хөлбөмбөгийн багт гишүүн байсан.

-      Христийн шашинтай.

-      Жолооны үнэмлэхтэй ба жолоо барихдаа ч сайн гэдгээ харуулж байсан.

-      Гар барилдаж байгаад гараа урснаас болоод гар дээрээ урт сорвитой.

-      2013 онд Okcat гэх өөрийн бизнесээ эхлүүлж байсан.

-      2020 оны 6 дугаар сард найз охинтой гэх цуурхал гарсан бөгөөд алдартан бус, оффисын ажилтан эмэгтэйтэй үерхэж байгаа гэдгээ баталсан.

Төстэй мэдээ