1970-01-01

"Оргил"-ын Ж.Ганбаатар, Л.Оюун-Эрдэнийг эзгүйчлэв

By Сэтгүүлч Х.Маргад.
  • 355289
  • 0
  • 0

Уржигдар НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн 6 дугаар хуралдаан болж генсекээ сонгосон нь МАН-д эвдрэлийн үүдийг нээчхэв.

Ингэж хэлэхийн учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Токио-2020"-ыг зорихдоо бодлогоор өөрийн итгэлт хүн Б.Золбадралыг НАМЗХ-ны генсект нэрийг нь дэвшүүлж түүнийг дэмжиж ажиллахыг залуустаа үүрэг болгон өгчээ.

Гэтэл энэ бүхнийг "Оргил"-ын босс Ж.Ганбаатар бужигнуулж өөрийнхөө гарын хүн болох НАМЗХ-ны  хяналтын хорооны дарга Б.Оргилыг нэр дэвшүүлж, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилуулчихав. Энэ бүхнийг харж суусан тус холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал яах ч учраа олохгүй  өөрийн туслахаа нэр дэвшүүлсэн ч дэмжлэг авч чадалгүй арга буюу "Оргил"-ын Ж.Ганбаатарын гарын хүн Б.Оргил гэгчийг дэмжжээ.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг эзгүй хойгуур Ж.Ганбаатар НАМЗХ-ны хурлыг бужигнуулж хайрцаглан Л.Оюун-Эрдэнийн санал болгосон Б.Золбадралыг яасан ч дэмжиж болохгүй гэсэн чиглэлийг тус холбооны залууст өгсөн гэдгийг эх сурвалж мэдээлж байсан. Мэдээж Н.Учрал гишүүний хувьд намын даргынхаа бодлогыг дэмжиж орсон ч энэ бүхнийг Ж.Ганбаатар үгүй хийж хурал эхлэхээс өмнө бүгдийг нь  өөрийнхөө талд эргүүлж хэний ч таамаглаагүй байсан Б.Оргил гэгчийг ийнхүү олонхийн саналаар хүчиндүүлж НАМЗХ-ны эрх мэдлийг гартаа оруулах анхны алхмаа ийнхүү амжилттай хийжээ. 

Б.Оргил нь Ж.Ганбаатарыг 2016 онд УИХ-ын гишүүн болсных нь дараа МХЕГ-т Улсын ахлах байцаагчаар ажиллаж байгаад 2019 онд “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Тэргүүн дэд захирлаар томилогдож байсан нэгэн. Тэгэхээр Б.Оргил өөрийн хүч чадал, туршлагаараа НАМЗХ-ны нарийн бичгийн дарга болж чадаагүй гэдгийг түүний албан тушаал хэлээд өгч буй нь энэ. Өөрөөр хэлбэл, тэрбээр мөнгөтэй боссынхоо мөнгөний хүчээр л энэхүү албан тушаалыг өөрийн болгож авсан гэсэн үг. Товчхондоо Б.Оргил МАН-ын цөм нь болсон энэ том холбооны генсек болсныхоо хариуг тун удахгүй Ж.Ганбаатарт хариулах нь ойлгомжтой. Учир нь НАМЗХ бол МАН-ын бүх томчуудыг бэлтгэж гаргадаг том гүүр нь.

Тийм учраас л ямх, ямхаар бүхнийг өөрийн болгож авдаг зуршилтай Ж.Ганбаатар  эрх мэдэл албан тушаалын өөдөө маш хурдацтайгаар мацаж адаг сүүлд нь МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бодлогыг илтэд сөрж өөрийн гарын хүнээ ийнхүү НАМЗХ гэх том газарт генсек болгож чадлаа.

Уг нь МАН бүгдийг намын бодлогоор зохицуулж намынх нь гишүүдийг хайрцаглаж чаддаг. Тэгвэл энэ удаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НАМЗХ-ны өмнө бүдэрч,  нэр хүндээ шалаар нэг унагасан нь түүнийг яаралтай МАН-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалаас нь огцруулна гэдгийг энэ удаагийн НАМЗХ-ны генсекийн суудал харуулчихав.

Эцэст нь эрх мэдлийн төлөө улайран шунагч УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Л.Оюун-Эрдэнийг хэн ч биш нэгэн болгож харагдуулсан нь түүнтэй ДАЙН зарлахад бэлэн гэдгээ мэдэгдсэн гэсэн үг. 

Бид дараагийн дугаартаа "Оргил"-ын чихэрчин Ж.Ганбаатарын гарын хүмүүс Баянгол дүүргийн төрийн албыг хэрхэн эзэлж авсан. Мөн ЖДҮ-ийн даргаар томилогдсон хүмүүс яг хэн бэ гэдгийг мэдээлэх болно. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзжээ

Дараагийн мэдээ

Цаасан хайрцгаар хийсэн ор эвдрэх эсэхийг олимпийн тамирчид шалгаж үзжээ

Холбоотой мэдээ

Т.Мөнхсайхан: “Намайг алгас” аяны үр дүнд залуучууд зөв сонголт хийх өөрчлөлт гарна
Ачааны хүндийг үүрүүлчхээд  амыг нь барих юм уу
БЗХӨ-ний халдвар 20-24 насныхны дунд хамгийн их байна
ГХЯ: БНСУ-д барилгын нурангид дарагдсан нэг иргэн ухаан орохгүй байгаа
Өнгөрөгч 7 хоногт  129 гомдол мэдээлэл шалгажээ
Өнөөдөр байнгын 6 хороо хуралдана
Ерөнхийлөгчийн айлчлал Японд үргэлжилж байна
Ж.Ганбаатар сайд аа, “айлын” үйлдвэр шатчихлаа, импортлогчдын буруу болох уу
Дэд бүтцийн асуудлаа шийдээгүй байж ачилтын бизнесийг дэмжих нь ашиг сонирхлын зөрчил
Эхийг нь ч эцээхгүй тугалыг нь ч тураахгүй шүү
Эрх баригчидаа, их хотын иргэд эрчим хүчний гачланд нэрвэгдсээр байх уу
“Z” үеийнхний талаар та юу мэдэх вэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын хэлцэлд хүрсэн ОНЦЛОХ 7 шийдвэр
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны охин дараагийн удирдагч болох уу
Иргэн Ц-г СЭМҮТ-д шилжүүлжээ
Нийслэлийн зам, талбайд 173.5 тонн бодис, 190 тонн давс цацав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийнэ
Дансны хуулга, тодорхойлолтоо блокчэйн сүлжээг ашиглан авах боломжтой боллоо
Менежментийн улсын XIV олимпиод зохион байгуулах журам гарлаа
С.Ган-Эрдэнэ: Голомт банкны хувьцаа эзэмшигч болох 14 мянга орчим захиалга ирээд байна
Төв банк арилжааны банкуудад хязгаарлалт тогтоодоггүй
Т.Мөнхсайхан: “Намайг алгас” аянаар согтууруулах ундааны хор уршгийг таниулах, шинэ хандлагыг уриалах зорилготой
“Миний кодын эхлэл” хакатоны шилдгүүд шалгарлаа
Н.Ганибал гишүүн ээ, дуугараад л байдаг юм шүү
Х.Нямбаатар сайд аа, гэр хорооллынхон хөнгөлөлтөө эдэлмээр байна
Тийм ээ, ээжээ
Онцын шаардлагагүй бол орон нутагт бүү зорчоорой
БНСУ-ын буцалтгүй тусламжаар “Мал амьтны эрүүл мэндийн төв” шинээр байгуулагдаж байна
"O Couture” брэндийн бүсгүйчүүддээ барих сюрприз хүлээгдсээр
Сайд Б.Мөнхбаатар: Иргэдийн 19.8 хувь буюу 663.116 иргэн газраа үнэ төлбөргүй өмчилсөн