Б.Жавхлан: Даваасүрэн гишүүн санхүүгийн мэргэжилтэй хүн өөрөө мэдэж, будилж байгаа байх

By Сэтгүүлч Б.Төгөлдөр.
  • 1277
  • 1
  • 1

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар тайлбар хийлээ.

-УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн чуулганы хуралдааны үеэр Хөгжлийн банкнаас зээлтэй таны хамаарал бүхий хүн байгаа гэж хэлсэн. Энэ тал дээр та ямар тайлбар өгөх вэ?

и өнгөрсөн долоо хоногт гадаадад томилолтоор ажиллаж байгаа ирсэн. Тэр хугацаанд энэ асуудлыг чуулганы хуралдаан дээр ярьсан байна лээ. Өчигдөр ч гэсэн ярьсан. Анхааралтай сонслоо. Тиймээс өнөөдөр тайлбар хийхгүй бол болохгүй нь.

Нэгдүгээрт, Улсын ажил буюу боомттой холбоотой асуудал ярьсан байна лээ. Монгол Улс анх 2012 онд Чингис бондоос эхлээд хөрөнгийн зах зээл дээр гарч эхэлсэн. Түүнээс хойш нийт 7 бонд гарсан байдаг. Энэ нь манай улс олон улсын хөрөнгийн зах зээл дээр тоглогч болсон гэсэн үг. Тиймээс ирэх жил Засгийн газрын бондуудтай холбоотой гурван үйл явдал болно. Үүний хоёр нь Хөгжлийн банктай холбоотой.

Ирэх онд Засгийн газрын баталгаатай Самурай бондын өрийг төлнө. Тэгэхээр үүнд урьдчилж Засгийн газрын бондын эрхийг авч гарч ирж байгаа. Тиймээс Хөгжлийн банк дээр ямар нэг эрсдэл үүсгэхгүйн тулд эрхийг авч байгаа.

Хоёрдугаарт, Өөртэйгээ холбоотой асуудлыг ярья. Хэд хэдэн ААН-үүд дурьдсан байна биллээ. Би өөрөө Дархан хотод төрж, өссөн хүн. Дарханаар хаяглагдаж байгаа хоёр компани байна билээ. Түүний нэг нь Дархан Минж. Энэ компани бол надтай надгүй 20 гаран жил миний оролцоогүй унаж босоод, өрөө төлөөд явдаг, Дархан хотын нүүр нь болоод явдаг ийм компани. Хөгжлийн банкнаас зээл авсан юм байна. Би үүнд огт оролцоогүй.

Харин Ц.Даваасүрэн гишүүн тухайн үед Бондын зөвлөлийн гишүүн байсан. Анхны бондын эх үүсвэрээр олгогдож байсан зээлүүдийн талаар сайн мэдэх ёстой.

Нөгөөх нь Ган хүдэр компани гэсэн. Хүдрийн анхан шатны боловсруулалт хийдэг юм билээ. Энэ компани мөн л Хөгжлийн банкнаас зээл авсан юм байна. Тэгэхээр зээл олгогдож байх үед миний оролцоо огт байхгүй байсан.

Түүнээс гадна дэд сайд байсан Ш.Лхамсүрэнгийн Мондулаан компанитай холбосон байна лээ. Би түүнтэй ямар холбоотой байх вэ дээ. Тэрийг шаардлагатай бол шалгуулахад бэлэн байна. Хуулийн байгууллагад өгөөд шалгах нь нээлттэй.

Мөн 900 тэрбум гэдэг бол хэтэрхий байна. Гүтгэнэ гүтгэнэ гэхэд жаахан баримжаатай байх хэрэгтэй. Өөрөө санхүүгийн мэргэжилтэй хүн өөрөө мэдэж будилж байгаа байх. Бичил санхүү гэдэг төслийн бүтэц нь Монголбанкны эх үүсвэр огт биш.

Би ч энийг тодруулсан. Нийт эргэлтийн хөрөнгө нь 10 тэрбум байсан байна. Би сая мэдээлэл авлаа. Нэг зээлдэгчид 500 сая төгрөгийн зээл олгож байсан юм байна.

Манай дүү тэр Жэт финанс ББСБ-д оролцоотой байсан нь үнэн. Тиймээс 2020 оны сонгуулийн үеэр дүүгээ болиулсан байдаг. Зээлийн түүх нь 2012 онд 260 сая төгрөг, 2014 онд 260 сая төгрөг, 2015 онд 400 сая төгрөг зээлээд 2018 онд хамгийн сүүлд төлөөд дуусгасан байдаг. Тиймээс 900 тэрбум төгрөг яагаад гарч ирснийг сайн ойлгохгүй байна.

-Чингис хаан банкинд байршуулсан 49 тэрбум төгрөгийн талаар ярихгүй юу?

-Үүнийг бас судалж үзлээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд болсон үйл явдал юм байна. Би 2016 онд нэр дэвштлээ 20 жил банк санхүүгийн байгууллагад ажилласан. Тиймээс энэ салбарт өөрөө дээшээ болон доошоо 10 жил ажиллаж байсан хүмүүсийг сайн танина. Гэхдээ миний бүх таньдаг хүмүүстэй намайг холбоод байвал дуусахгүй.

Чингис хаан банкийг яагаад надтай холбоод байдаг юм. Тэнд миний таньдаг, мэддэг хүмүүс хөрөнгө оруулаад явсан байхыг үгүйсгэхгүй. Тэглээ гээд ямар нэг байдлаар шууд хамаарч, албан тушаалаа ашигласан зүйл огт байхгүй. Тухайн үед тус банк эх үүсвэрүүдээ байршуулсан байдаг юм байна. Гэтэл эрсдэлд орчихсон. Үүнд яагаад намайг хардаж, сэрдээд байна. Хэрэв тиймм зүйл байвал үүнийгээ баталгаажуулж, шалгуулах бүрэн боломжтой, нээлттэй.

Хөгжлийн банкны асуудал манай Засгийн газрын зорилготой нийлж, үр дүнтэй ажиллаж байгаа гэдгийг хэлье. Тэгэхээр цаашид Хөгжлийн банктай холбоотой чанаргүй зээлтэй хатуу ажиллана.

-Ц.Даваасүрэн гишүүний хэлснээр таны хамаарал бүхий хүмүүс байгаа юу?

-Ямар юм байх вэ дээ. Би энэ салбарт 20 жил ажилласан хүн. Бүгдийг нь би танина. Бүгдийг нь надтай холбож бас нөгөө хүмүүсийн нэр хүндэд ч халдаж болохгүй. Энэ ёс зүйгүй үйлдэл шүү. Индиана их сургуульд хамт сурж байсан хүмүүсийг хамруулах нь зөв эсэхийг би хэлж мэдэхгүй байна.

-Найз Мөнхбаярын талаар ярихгүй юу?

-Мөнхбаяр бид хоёр хамт ажиллаж байсан нь үнэн. Одоо Хөгжлийн банктай холбоотой асуудалд шалгагдаад явж байгаа асуудал байна. Тиймээс үүнийг хуулийн байгууллага шалгаад явж байгаа асуудал байна. Үнэн мөнийг нь гаргаж ирэх байх. Гэтэл үүнд намайг хамааруулаад, надаас болоод шалгагдаж байгаа асуудал байхгүй болов уу гэсэн итгэлтэй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 3 Хаха 1 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзжээ

Дараагийн мэдээ

Сурагчдын дунд уралдаан зарлалаа

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (1)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
  • MONGOLIA NEWS • 3 долоо хоног өмнө Хариулах
    Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй NAHEALTHCARE.IN@GMAIL.COM хаягаар холбоо барина уу whatsapp дугаар: +19099134258
БЗХӨ-ний халдвар 20-24 насныхны дунд хамгийн их байна
ГХЯ: БНСУ-д барилгын нурангид дарагдсан нэг иргэн ухаан орохгүй байгаа
Өнгөрөгч 7 хоногт  129 гомдол мэдээлэл шалгажээ
Өнөөдөр байнгын 6 хороо хуралдана
Ерөнхийлөгчийн айлчлал Японд үргэлжилж байна
Ж.Ганбаатар сайд аа, “айлын” үйлдвэр шатчихлаа, импортлогчдын буруу болох уу
Дэд бүтцийн асуудлаа шийдээгүй байж ачилтын бизнесийг дэмжих нь ашиг сонирхлын зөрчил
Эхийг нь ч эцээхгүй тугалыг нь ч тураахгүй шүү
Эрх баригчидаа, их хотын иргэд эрчим хүчний гачланд нэрвэгдсээр байх уу
“Z” үеийнхний талаар та юу мэдэх вэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын хэлцэлд хүрсэн ОНЦЛОХ 7 шийдвэр
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны охин дараагийн удирдагч болох уу
Иргэн Ц-г СЭМҮТ-д шилжүүлжээ
Нийслэлийн зам, талбайд 173.5 тонн бодис, 190 тонн давс цацав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийнэ
Дансны хуулга, тодорхойлолтоо блокчэйн сүлжээг ашиглан авах боломжтой боллоо
Менежментийн улсын XIV олимпиод зохион байгуулах журам гарлаа
С.Ган-Эрдэнэ: Голомт банкны хувьцаа эзэмшигч болох 14 мянга орчим захиалга ирээд байна
Төв банк арилжааны банкуудад хязгаарлалт тогтоодоггүй
Т.Мөнхсайхан: “Намайг алгас” аянаар согтууруулах ундааны хор уршгийг таниулах, шинэ хандлагыг уриалах зорилготой
“Миний кодын эхлэл” хакатоны шилдгүүд шалгарлаа
Н.Ганибал гишүүн ээ, дуугараад л байдаг юм шүү
Х.Нямбаатар сайд аа, гэр хорооллынхон хөнгөлөлтөө эдэлмээр байна
Тийм ээ, ээжээ
Онцын шаардлагагүй бол орон нутагт бүү зорчоорой
БНСУ-ын буцалтгүй тусламжаар “Мал амьтны эрүүл мэндийн төв” шинээр байгуулагдаж байна
"O Couture” брэндийн бүсгүйчүүддээ барих сюрприз хүлээгдсээр
Сайд Б.Мөнхбаатар: Иргэдийн 19.8 хувь буюу 663.116 иргэн газраа үнэ төлбөргүй өмчилсөн
Ирвэс хамгаалагч агсны аавд Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээв
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбараас 4 гавьяат төрлөө