2022-11-23

Дизель түлшний нийлүүлэлт гэдэг чихрийн наймаанаас шал өөр

By Сэтгүүлч Б.Төгөлдөр.
  • 4226
  • 1
  • 0

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар УУХҮ-ийн сайдын суудалд шигдээд, бүр амандаа ус балгасан шиг таг болжээ. Уг нь таг дуугүй болох байтугай талаар нэг цам харайж байх үе ирчхээд байгаа шүү дээ.

Товчхондоо түүний хариуцаж буй салбарт дизель түлшний хомсдол үүссэнээс болж улс даяараа эрчим хүчгүй болчхож ч мэдэхээр байна. Хөдөө, орон нутаг байтугай нийслэлд ч нэгжиж явсаар дизель түлштэй залгаж байна гэх жолооч олон байна.

Дизель түлшний хомсдлоос үүдэн олон салбарт доголдол үүснэ гэдгийг салбарын сайд Ж.Ганбаатар маш сайн мэдэх учиртай. Байг гэхэд “Оргил” бөөний төвүүд нь бараа татаж ч чадахгүй.

Дөнгөж өчигдөр л гэхэд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгсөн. Ингэхдээ эрчим хүчний салбарт Шарын гол, Багануур, Шивээговийн гэсэн гурван уурхай бий. Тухайн уурхайнууд дизель түлшний нөөцгүй болсон.  УОК-ын хурлаар хэлэлцэж, улсын нөөцөөс гаргуулах түр шийдвэр гаргасан. ОХУ-аас нефть импортлогч компаниудын эхний бүтээгдэхүүнүүд энэ долоо хоногийн сүүлээр ороод ирэх учраас бид ямартай ч тасалдуулахгүй аваад явах бололцоо бүрдсэн” гэж байсан.

Мөн өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Ганибал орон нутагт дизель түлш тасалдсан талаар “Зүүн бүсэд цас орж байна. Малчид шатахууны хомсдолд ороод нүүж чадахгүй байна. Хадсан хэдэн өвсөө борлуулах гээд түлш олдохгүй байгаа. Магадгүй тав хоногийн дараа махны үнэ өснө. Махыг зөөдөг бүх тээврийн хэрэгсэл дизель түлшээр явж байгааг тооцсон уу” хэмээн бухимдаж байсан билээ.

Ж.Ганбаатар сайдын хувьд даваа гарагт “Энэ долоо хоногт нийлүүлэлт сайжирна” гэх бүрхэг хариу хэлсэн ч тэр нь хэр хэмжээтэйг бүү мэд. Дахиад хэзээнээс дизель түлш “алга болох”-ыг хэлэхэд бэрх.

Уг нь Засгийн газрын 160 дугаар тогтоолын дагуу дизель түлшний Онцгой татварыг он дуустал тэглэхээр болсон. Харамсалтай нь, хувийн хэвшлээ дэмжинэ гэж том дуугардаг байсан эрхэм сайд Ж.Ганбаатар сахил хүртээд шал дордов гэгч болгочихлоо энэ салбарыг. УУХҮ-ийн сайд болж “давхар дээл”-тэй нөмрөхдөө шатахууны нийлүүлэлт гэдэг энгийн чихрийн худалдаанаас шал өөр гэдгийг мэдэж л байсан баймаар юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзжээ

Дараагийн мэдээ

Залхуугийн гадаа зуд ирдгийг бүү март

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
БЗХӨ-ний халдвар 20-24 насныхны дунд хамгийн их байна
ГХЯ: БНСУ-д барилгын нурангид дарагдсан нэг иргэн ухаан орохгүй байгаа
Өнгөрөгч 7 хоногт  129 гомдол мэдээлэл шалгажээ
Өнөөдөр байнгын 6 хороо хуралдана
Ерөнхийлөгчийн айлчлал Японд үргэлжилж байна
Ж.Ганбаатар сайд аа, “айлын” үйлдвэр шатчихлаа, импортлогчдын буруу болох уу
Дэд бүтцийн асуудлаа шийдээгүй байж ачилтын бизнесийг дэмжих нь ашиг сонирхлын зөрчил
Эхийг нь ч эцээхгүй тугалыг нь ч тураахгүй шүү
Эрх баригчидаа, их хотын иргэд эрчим хүчний гачланд нэрвэгдсээр байх уу
“Z” үеийнхний талаар та юу мэдэх вэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын хэлцэлд хүрсэн ОНЦЛОХ 7 шийдвэр
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны охин дараагийн удирдагч болох уу
Иргэн Ц-г СЭМҮТ-д шилжүүлжээ
Нийслэлийн зам, талбайд 173.5 тонн бодис, 190 тонн давс цацав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийнэ
Дансны хуулга, тодорхойлолтоо блокчэйн сүлжээг ашиглан авах боломжтой боллоо
Менежментийн улсын XIV олимпиод зохион байгуулах журам гарлаа
С.Ган-Эрдэнэ: Голомт банкны хувьцаа эзэмшигч болох 14 мянга орчим захиалга ирээд байна
Төв банк арилжааны банкуудад хязгаарлалт тогтоодоггүй
Т.Мөнхсайхан: “Намайг алгас” аянаар согтууруулах ундааны хор уршгийг таниулах, шинэ хандлагыг уриалах зорилготой
“Миний кодын эхлэл” хакатоны шилдгүүд шалгарлаа
Н.Ганибал гишүүн ээ, дуугараад л байдаг юм шүү
Х.Нямбаатар сайд аа, гэр хорооллынхон хөнгөлөлтөө эдэлмээр байна
Тийм ээ, ээжээ
Онцын шаардлагагүй бол орон нутагт бүү зорчоорой
БНСУ-ын буцалтгүй тусламжаар “Мал амьтны эрүүл мэндийн төв” шинээр байгуулагдаж байна
"O Couture” брэндийн бүсгүйчүүддээ барих сюрприз хүлээгдсээр
Сайд Б.Мөнхбаатар: Иргэдийн 19.8 хувь буюу 663.116 иргэн газраа үнэ төлбөргүй өмчилсөн
Ирвэс хамгаалагч агсны аавд Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээв
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбараас 4 гавьяат төрлөө