2022-11-23

Ж.Сүхбаатар: Иргэдийг нийслэлээс хөдөө рүү шилжихийг дэмжиж, аймгуудын хүн амыг 10-20 хувь нэмэгдүүлнэ

By Сэтгүүлч Б.Төгөлдөр.
  • 165
  • 1
  • 0

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар холбогдох сайдууд танилцууллаа. Тухайлбал, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын эрхэлж байгаа ажлын чиглэлээр хоёр шийдвэр гаргажээ.

Тэрбээр “Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатарт шилжин суурьших ажлыг дэмжих тогтоол гарлаа. Өөрийн орлогоороо хөгжиж буй зургаан аймаг, нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт иргэдийг шилжин суурьшихад хүлээж авах ажлыг анхаарч, зохион байгуулна. Иргэдийн зүгээс Улаанбаатар хотынхоо зах худалдааны төв, ажлын байрыг захиргааны аргаар шахаад гаргачих гэдэг саналыг хэлдэг.

Энэ удаа бид хөөж тууж, механикаар биш, угтах үйлчилгээ гэдэг шиг эндээс төр засаг нь дэмжээд өгдөг, нөгөө талаас нь угтаж хүлээж авдаг агуулга руу нь ажлыг явуулъя гэдэг шийдвэр гарч байгаа юм.

2023 оны Улсын төсөвт багтсан бодлого, багц ажлууд байгаа. Орон нутагт орон сууц худалдан авч байгаа дээр ипотекийн 3 хувийн хүү байгаа. Төрийн албан хаагчдын цалин дээр хоёр дахин нэмэх тухай байгаа. Үүнийг 2023 оны төсөвт тусгасан байгаа. Мөн дулаан цахилгааны төслүүдийг орон нутагт үйлдвэрлэсэн бол эхний гурван жилд нь 90 хувь хөнгөлөх, дараагийн 50 хувь хөнгөлнө гэж байгаа. Мөн бизнесээ орон нутаг руу шилжүүлбэл зээлийн 1 хувийн хүүд хамрагдах гээд бусад олон асуудлыг сая ярьсан. Газрын асуудал ч хөндөгдсөн. УИХ дээр Газрын тухай багц хууль багцаараа яригдаж байна. Тэгэхээр үүнтэйгээ уялдуулах чиглэлийг өгсөн. Энэ ажлыг эзэнтэй байлгах үүднээс аймгийн Засаг даргын орлогч, улсын хэмжээнд бол Дэд сайдууд төвлөрлийг сааруулах ажил дээр манлайлж ажиллана гэж зааж өгсөн” гэлээ.

Харин хоёрдугаарх шийдвэр нь Ерөнхийлөгч БНХАУ-д албан айлчал хийхтэй холбоотой.

Тодруулбал, тухайн айлчлалын хүрээнд Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төслийн зээлийн хэлэлцээр байгуулах юм байна. Тухайлбал, нийслэлийн дундуур дайрч өнгөрч буй төмөр замын хойд талд хэвтээ тэнхлэг болсон замд замын ачаалал их бий. Дөрвөн газарт нүхэн гарц барина. 30 сая ам.долларын зээлийн хэлэлцээ байгуулах бөгөөд ирэх жилээс ажил эрчимжинэ. Ойрын гурван жилийн хугацаанд дууснагэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзжээ

Дараагийн мэдээ

Ж.Ганбаатар: Бидэнд 11 хоногийн нөөц бий

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Ачааны хүндийг үүрүүлчхээд  амыг нь барих юм уу
БЗХӨ-ний халдвар 20-24 насныхны дунд хамгийн их байна
ГХЯ: БНСУ-д барилгын нурангид дарагдсан нэг иргэн ухаан орохгүй байгаа
Өнгөрөгч 7 хоногт  129 гомдол мэдээлэл шалгажээ
Өнөөдөр байнгын 6 хороо хуралдана
Ерөнхийлөгчийн айлчлал Японд үргэлжилж байна
Ж.Ганбаатар сайд аа, “айлын” үйлдвэр шатчихлаа, импортлогчдын буруу болох уу
Дэд бүтцийн асуудлаа шийдээгүй байж ачилтын бизнесийг дэмжих нь ашиг сонирхлын зөрчил
Эхийг нь ч эцээхгүй тугалыг нь ч тураахгүй шүү
Эрх баригчидаа, их хотын иргэд эрчим хүчний гачланд нэрвэгдсээр байх уу
“Z” үеийнхний талаар та юу мэдэх вэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын хэлцэлд хүрсэн ОНЦЛОХ 7 шийдвэр
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны охин дараагийн удирдагч болох уу
Иргэн Ц-г СЭМҮТ-д шилжүүлжээ
Нийслэлийн зам, талбайд 173.5 тонн бодис, 190 тонн давс цацав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийнэ
Дансны хуулга, тодорхойлолтоо блокчэйн сүлжээг ашиглан авах боломжтой боллоо
Менежментийн улсын XIV олимпиод зохион байгуулах журам гарлаа
С.Ган-Эрдэнэ: Голомт банкны хувьцаа эзэмшигч болох 14 мянга орчим захиалга ирээд байна
Төв банк арилжааны банкуудад хязгаарлалт тогтоодоггүй
Т.Мөнхсайхан: “Намайг алгас” аянаар согтууруулах ундааны хор уршгийг таниулах, шинэ хандлагыг уриалах зорилготой
“Миний кодын эхлэл” хакатоны шилдгүүд шалгарлаа
Н.Ганибал гишүүн ээ, дуугараад л байдаг юм шүү
Х.Нямбаатар сайд аа, гэр хорооллынхон хөнгөлөлтөө эдэлмээр байна
Тийм ээ, ээжээ
Онцын шаардлагагүй бол орон нутагт бүү зорчоорой
БНСУ-ын буцалтгүй тусламжаар “Мал амьтны эрүүл мэндийн төв” шинээр байгуулагдаж байна
"O Couture” брэндийн бүсгүйчүүддээ барих сюрприз хүлээгдсээр
Сайд Б.Мөнхбаатар: Иргэдийн 19.8 хувь буюу 663.116 иргэн газраа үнэ төлбөргүй өмчилсөн
Ирвэс хамгаалагч агсны аавд Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээв