2022-11-25

АНУ-д ажилладаг монгол мэргэжилтэн түгжрэлийг бууруулах туршлагыг танилцууллаа

By Н.Элбэгжаргал.
  • 148
  • 0
  • 0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан өнөөдөр АНУ-ын Калифорни мужийн Өмнөд бүсийн захиргааны төслийн удирдагч, зам тээвэр, хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Баярмаа Александрыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр тэд түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын хийж, хэрэгжүүлж буй ажлын талаарх судалгаатай танилцав.

Лос-Анжелес нь 3.8 сая хүнтэй бөгөөд тус хотод тулгамдаж буй асуудлуудын нэг нь түгжрэл. Судалгаагаар тус хотын түгжрэлийн гол шалтгаан нь хот төлөвлөлтөөс гадна хүмүүс гэрээсээ гарахдаа зөвхөн машинаар явах сонголт хийж буйтай холбоотой гэж гарчээ.

Тодруулбал, хүн амын 74.1 хувь нь ажилдаа явахдаа хувийн машинаар ганцаараа зорчиж, 12.6 хувь нь дундын машинаар явж, 4.9 хувь нь нийтийн тээврийг сонгож, харин 4.2 хувь нь гэрээсээ ажилладаг байна. Иймд Лос-Анжелес хот зөвхөн зам тээвэр, автомашинд зориулсан арга хэмжээ хэрэгжүүлэх бус, өөр олон төрлийн арга хэмжээг 1920-иод оноос хойш хэрэгжүүлж байгаа гэв.

Харин Улаанбаатар хотын хувьд 1.6 сая хүн амтай, өдөрт дунджаар 440-460 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож, давхардсан тоогоор өдөрт автомашины 2.9 сая орчим зорчилт бүртгэгдэж байна. Иргэдийн автомашинаар зорчиж буйн үндсэн шалтгаануудад ажилдаа явах, гэртээ харихаас гадна сургууль, цэцэрлэг рүү чиглэсэн хөдөлгөөн, худалдаа, үйлчилгээний төв орох, төрийн үйлчилгээ авах, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх  газрыг зорих зэрэг багтдаг аж. Тиймээс уулзалт хийж буй талууд түгжрэл нь маш олон хүчин зүйлээс бүрдсэн цогц асуудал гэдгийг тодотгож, иргэд машинаар явах сонголт хийж буйн шалтгаан, машинаар явах эрэлт, хэрэгцээг судлан, түүнд чиглэсэн ажил хийж, хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн юм.

АНУ-ын Калифорни мужийн Өмнөд бүсийн захиргааны төслийн удирдагч, зам тээвэр, хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Баярмаа Александр нь Японы Киотогийн их сургуульд Тээврийн математик загварчлалаар докторын зэрэг хамгаалж, Япон, Голланд, Нидерланд, АНУ зэрэг улсад зам тээвэр, хот төлөвлөлтийн төслүүдэд ажиллаж байсан юм. Өдгөө тэрбээр АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын Өмнөд бүсийн зам тээврийг 2040 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны төслийг удирдан ажиллаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзжээ

Дараагийн мэдээ

Хот хариуцсан сайд цахимаар хичээллэх санал гаргажээ  

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Ачааны хүндийг үүрүүлчхээд  амыг нь барих юм уу
БЗХӨ-ний халдвар 20-24 насныхны дунд хамгийн их байна
ГХЯ: БНСУ-д барилгын нурангид дарагдсан нэг иргэн ухаан орохгүй байгаа
Өнгөрөгч 7 хоногт  129 гомдол мэдээлэл шалгажээ
Өнөөдөр байнгын 6 хороо хуралдана
Ерөнхийлөгчийн айлчлал Японд үргэлжилж байна
Ж.Ганбаатар сайд аа, “айлын” үйлдвэр шатчихлаа, импортлогчдын буруу болох уу
Дэд бүтцийн асуудлаа шийдээгүй байж ачилтын бизнесийг дэмжих нь ашиг сонирхлын зөрчил
Эхийг нь ч эцээхгүй тугалыг нь ч тураахгүй шүү
Эрх баригчидаа, их хотын иргэд эрчим хүчний гачланд нэрвэгдсээр байх уу
“Z” үеийнхний талаар та юу мэдэх вэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын хэлцэлд хүрсэн ОНЦЛОХ 7 шийдвэр
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны охин дараагийн удирдагч болох уу
Иргэн Ц-г СЭМҮТ-д шилжүүлжээ
Нийслэлийн зам, талбайд 173.5 тонн бодис, 190 тонн давс цацав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийнэ
Дансны хуулга, тодорхойлолтоо блокчэйн сүлжээг ашиглан авах боломжтой боллоо
Менежментийн улсын XIV олимпиод зохион байгуулах журам гарлаа
С.Ган-Эрдэнэ: Голомт банкны хувьцаа эзэмшигч болох 14 мянга орчим захиалга ирээд байна
Төв банк арилжааны банкуудад хязгаарлалт тогтоодоггүй
Т.Мөнхсайхан: “Намайг алгас” аянаар согтууруулах ундааны хор уршгийг таниулах, шинэ хандлагыг уриалах зорилготой
“Миний кодын эхлэл” хакатоны шилдгүүд шалгарлаа
Н.Ганибал гишүүн ээ, дуугараад л байдаг юм шүү
Х.Нямбаатар сайд аа, гэр хорооллынхон хөнгөлөлтөө эдэлмээр байна
Тийм ээ, ээжээ
Онцын шаардлагагүй бол орон нутагт бүү зорчоорой
БНСУ-ын буцалтгүй тусламжаар “Мал амьтны эрүүл мэндийн төв” шинээр байгуулагдаж байна
"O Couture” брэндийн бүсгүйчүүддээ барих сюрприз хүлээгдсээр
Сайд Б.Мөнхбаатар: Иргэдийн 19.8 хувь буюу 663.116 иргэн газраа үнэ төлбөргүй өмчилсөн
Ирвэс хамгаалагч агсны аавд Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээв