Сонгууль
Сонгууль
Санал тоолох машин гацжээ
Аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн санал авах явц эхэлснээс хойш нийслэлд санал тоолох машин гацжээ. Тодруулбал, Налайх дүүргийн тавдугаар хороо буюу Гродокын санал авах байрны санал хураалтын хар машин өнөө өглөө 08:00 цагийн орчимд гацаж, сонгогчдын дараалал үүсгэсэн байна. Харин одоо санал хураалтын хар машин хэвийн ажиллаж байгаа тул санал хураалт үргэлжилж буйг Мэдээллийн технологийн төвийнхөн хэлэв.
2020.10.15, 11:05