Сурагчдын амралтын хугацааг сунгах эсэхийг маргааш шийднэ
25 өдрийн өмнө
Ангилал: Нийгэм

Хүйтний улирал эхэлж, томуу, томуу төст өвчний вирус идэвхжих үеэр буюу арванхоёрдугаар сарын 15-наас хоёрдугаар сарын 15 хүртэл сурагчдыг амраахаар холбогдох албаныхан судалж эхэлсэн.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Сурагчдын амралтыг уртасгахтай холбоотойгоор маш их санал ирж байгаа. Тухайлбал, хоёр сар амраавал хүүхэд харах асуудал гарна. Дээрээс нь гэр хороололд амьдардаг айл өрхөд хүндрэлтэй гэсэн санал ирж байгаа. Тиймээс тал бүрээс нь судлах шаардлага бий” гэлээ.

Сурагчдын амралтыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдэх аж.

Нийгэм
25 өдрийн өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ