Бөөр юунаас болж чулууждаг вэ?
4 өдрийн өмнө
Ангилал: Эрүүл мэнд

Эрдэмтэд нэгэн шинэ судалгаа явуулаад зарим төрлийн бүтээгдэхүүнүүд бөөрөнд чулуу үүсгэхэд гол нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ. Жагсаалтад кофеин, давс, улаан өнгийн мах орсон байна. 

Кофе бол дэлхийн олон сая хүний дурлан уудаг ундаа. Өглөөг аяга кофегоор эхлүүлсэн хүмүүс бүтэн өдрийн турш эрч хүчтэй явдаг гэж ярьдаг. Хэдийгээр энэ ундаа нь сэргээх ид шидтэй ч бас сөрөг нөлөөтэй аж. Кофе ууснаар хүний бөөрний ачаалал эрс нэмэгддэг тул энэ эрхтэнд чулуу үүсэх эрсдэл үүсдэг. Үүнээс гадна кофеин агуулсан бүтээгдэхүүнд зарим төрлийн цай, хийжүүлсэн чихэрлэг ундаа, Coca-Cola орно.

Эдгээр ундааг хэтрүүлэн хэрэглэвэл шээсэнд кальци нэмэгдсэнээс болж бөөрний дутагдалд ч оруулж болзошгүй.

 

Улаан өнгийн мах нь уураг, өөх тос агуулдаг тул бөөрөнд чулуу үүсгэх эрсдэлтэй. Мөн шош, спаржа, байцай ч бөөрөнд муу.

Давс мөн биед усыг барьж, бөөрөнд чулуу үүсгэдэг байна. 

 

Эрүүл мэнд
4 өдрийн өмнө
Нийтлэлч:
Д.Мөнх
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ