12 дугаар сард төрсөн хүүхдүүдэд онцгой байдаг зургаан шинж
5 өдрийн өмнө
Ангилал: Энтертайнмент

12 дугаар сард төрсөн хүүхдүүд их онцгой байдаг гэнэ. Тэдний шинжлэх ухаанаар батлагдсан 6 онцгой шинжийг хүргэе. 

Тэд эрт унтаж, эрт босдог.

Итали, Испанийн их сургуулиудын оюутнууд 12 дугаар сард төрөгсөд зун төрсөн хүүхдүүдээс илүү эртэч болохыг тогтоожээ. Өөр нэгэн судалгаагаар энэ сард төрсөн хүүхдүүд эрт унтаж амардаг байна. 

Тэд ангидаа хамгийн залуу нь.

Хүүхдүүд нь хэтэрхий нялхаараа сургуульд орчихлоо доо гэж энэ сард төрсөн хүүхдүүдийн эцэг эхчүүд боддог. Гэхдээ үүнд ашигтай тал бий. Судалгаагаар хамгийн залуу нь учраас юмыг маш хурдан тогтоож, мэдээлэлд дүн шинжилгээ хийж чаддаг байна. Цэцэрлэгтээ л тэд хэцүү болохоос сургууль, их сургуульд ороод үеийнхнээсээ илүү давуу байдаг аж. 

Тэд шүдний эмч болох нь элбэг.

The Guardian-д мэдээлснхээр Их Британийн бүртгэлийн судагаагаар 12 дугаар сард төрсөн хүүхдүүд том болоод шүдний эмч болох нь элбэг байдаг гэнэ. 

Тэд солгой.

Венийн их сургуулиас явуулсан судалгаагаар 12 дугаар сард төрсөн хөвгүүд солгой байх нь элбэг гэнэ. Насанд хүрсэн 13 000 хүнийг судлахад эмэгтэйчүүдийн 7,5%, эрчүүдийн  8,8% нь солгой байжээ. Ингээд төрсөн сар, өдрийг нь харахад солгой эрчүүдийн олонх нь 11 дүгээр сарын 1-нээс 1 дүгээр сарын 1-ний хооронд төрсөн байдаг байна.

12 дугаар сарын хүүхдүүд Нумыхан эсвэл Матрынхан

Одон орны зурхайд итгэдэг бол энэ сарынхан нум, матрын ордынхон байдаг. Тэд аялах, шинэ зүйлийг мэдэх сонирхолтой. Матрууд шийдэмгий, хүчтэй хүмүүс байдаг. 

Урт насалдаг.

12 дугаар сарын хүүхдүүд 100 наслах магадлал өндөр. 

Энтертайнмент
5 өдрийн өмнө
Нийтлэлч:
Д.Мөнх
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ