Санта Клаус байдаггүй гэсэн багшийг ажлаас нь халжээ
4 өдрийн өмнө
Ангилал: Дэлхий

Америкийн Нью-Жерси мужийн нэгэн дунд сургуулийн багш хүүхдүүддээ Санта Клаус гэж байдаггүй хэмээн хэлснээс болж ажлаасаа халагджээ. Энэ тухай Fox News мэдээлсэн байна. 

Тэрбээр нэгдүгээр ангийн сурагчдадаа үнэндээ гацуурын доорх бэлгийг эцэг эхчүүд нь тавьдаг хэмээн ярьсан байна. Үүнээс гадна улаан өндөгний баярын туулай, зул сарын нисдэг буга, эльф, шүдний гүнж бүгд худал гэжээ. Багш эмэгтэйн хэлсэн үгэнд хүүхдүүд маш их сэтгэлээр унаж, хичээлээсээ нулимстай гарч ирсэн байна. Үүнд эцэг эхчүүд дургүйцэж, сургуулийн захиргаанд нь ханджээ. 

Сургуулийн захирал Майкл Раж ч мөн хүүхдүүдэд ийм зүйл ярих нь буруу, Зул сард итгэх итгэлийг нь үгүй хийнэ хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. Үүнээс гадна энэ багш тус сургуулийн байнгын ажилтан бус, зүгээр л өөр багшийг түр орлож байсан аж. 

Сургуулийн шинжээч Рене Ровтар ч мөн эл үйлдэлд дургүйцлээ илэрхийлж, энэ багшийг цаашид тус дүүрэгт ажиллуулахгүй гэжээ. 

 

Дэлхий
4 өдрийн өмнө
Нийтлэлч:
Д.Мөнх
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ