Галд өргөсөн 15,8 тэрбум
2 сарын өмнө
Ангилал: Нийгэм

Гал усны гашуун зовлон хэмээн манай монголчууд эрт дээр үеэс ярьж ирсэн. Хэлж ирдэггүй, хийсч ирдэг эдгээр зовлонгийн улмаас бид өнгөрсөн 11 сарын хугацаанд 15,8 тэрбумын хохирол амсчээ.  

Он гарсаар улсын хэмжээнд 11 сарын байдлаар 3455 удаагийн объектын гал түймэр гарч, ийм хэмжээний хохирол учирсан байна. Мөн  289 толгой мал хорогдож, 1547 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 847 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 40 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан гэнэ. Маш олон хүний амийг аварч, эдийн засгийг хамгаалсан байгаа биз. 

Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:

Ил задгай гал, асгасан үнс нурмаас 988  гал 28.6 буюу хувь,

Пийшин, зуух, яндангийн цонолтоос 708 гал буюу 20.4 хувь,

Цахилгаанаас 644 гал буюу 18.6 хувь,

Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 357 гал буюу 10.3 хувь,

Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 204 гал буюу 5.9 хувь,

Шалтгаан тогтоогдоогүй 200 гал буюу 5.7 хувь,

Бусад шалтгаанаас 185 гал буюу 5.3 хувь,

Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 70 гал буюу 2.02 хувь

Гагнуур, паялник, бамбараас 30 гал буюу 0.86 хувь

Архидан согтуурснаас 21 гал буюу 0.6 хувь,

Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгааны очноос 15 гал буюу 0.43 хувь

Санаатай үйлдлээр 15 гал буюу 0.43 хувь,

Байгалийн үзэгдлээс 6 гал буюу  0.17 хувь,

Тэсрэлт дэлбэрэлт ослоос 5 гал буюу0.14 хувь,

Технологийн горим зөрчсөнөөс 4 гал буюу 0.11 хувь,

Газрын тосны бүтээгдэхүүний ашиглалтын буруугаас 2 гал буюу 0.05 хувийг эзэлж байна.

Урьдчилан сэргийлэх боломжтой энэ мэт шалтгаанаас болж бид тайван цагт ийм олон хүн, хүүхдийнхээ эрдэнэт амийг өргөсөөр байх уу. 

Нийгэм
2 сарын өмнө
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ