Маргааш ЖДҮ-ийн асуудлаар УИХ-ын 5 гишүүнийг эргүүлэн татах санал оруулана
4 өдрийн өмнө
Ангилал: Улс төр

УИХ-ын чуулганы хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцлээ. Гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар чуулганы танхимын үүдэнд "УИХ-ын дарга огцор" гэсэн бичиг барьж, шаардлага тавьсаар байна. Тэд үргэлжлүүлэн чуулганы индэр дээрээс дээрх шаардлагаа тавьж байна. 

УИХ-ын дарга М.Энхболд "Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар суудалдаа суу. Тэгээд микрофон өгье, ярих зүйлээ ярь. Та нар хууль бус  шаардлага тавихаа боль. Чуулганы хуралдааны ирц бүрдсэн. Та нар ард түмнээс мандат авч сонгогдчихоод хууль бус үйлдэл хийхээ боль. Л.Оюун-Эрдэнэ гишүүн хүн гүтгэдэгээ боль, юманд хэмжээ байх ёстой. Та хүнийг өвчтэй, зовлонтой гэж гүтгэхээ боль. Хуулийн үндэслэлээ гарга. УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах хэрэгтэй байна" гэлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Өнөөдөр чуулганы хуралдаанаар зориуд, зохион байгуулалттай зүйл явж байгаад харамсаж байна. Би ямар буруутай юм. УИХ-аар хэлэлцэх асуудлаа ярих гэхээр намайг давхар хохироогоод байх юм. Хуралдааныг үргэлжлүүлмээр байна. Би Ч.Улаан сайдаас ичээд байна. Өөрийгөө томилох асуудлыг оруулж ирэхээр чуулганы хуралдаанд орж ирээд суунгуутаа, өөрийг нь дэмжихгүй ирцийг хараад картаа сугалчих юм. Би аль ч талд нь ормооргүй байна. Би яагаад болих ёстой юм. Би хулгай хийгээгүй, ЖДҮ-дээгүй. Маргааш танай намын таван гишүүний асуудал маргааш орж ирэх юм билээ. Өөрсдөө нэрсээ татах биз.

.

Улс төр
4 өдрийн өмнө
Нийтлэлч:
Б.Учрал
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ