Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах миний бланк дээр гарын үсгээ зур
4 өдрийн өмнө
Ангилал: Улс төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудлыг хэлэлцэхээр байлаа. Гэвч Ерөнхий сайд асуудлыг оруулж ирж, танилцуулаагүй байна. Нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг огцруулахыг шаардаж, чуулганы индэр дээр зогсож, шаардлага тавьсаар байна. Засгийн газрын гишүүд хуралдаандаа орж ирж суусан ч, картаа хийхгүй байгаа юм. Тиймээс гишүүд горимын санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Монголын төр эмгэнэлт драм руу орлоо. Засгийн газрын гишүүд командаар УИХ-ын үйл ажиллагааг бойктолж байна. Энэ Засгийн газарт Монголын ард түмний хамгийн гол салбар болсон ХХААХҮЯ хамаагүй болжээ. Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ гишүүн нар шударга ёсны төлөө явж байгаа юм бол УИХ-ыг тараах миний бланк дээр гарын үсгээ зур. Эрх барьж байгаа МАН төр, засгийг доромжилж болохгүй. Дарга, сайд нарын албан тушаалдаа ямар хайртай, үхэн хатан хамгаалдаг юм. Засгийн газар өөрсдөө саналаа өгөөд огцор. Бидэнтэй, бидэнгүй Монгол төр шүү. Амин хувийн эрх ашгаа эх орны дээр тавьж, битгий дарвалзаад байгаарай та нар" гэлээ.

Улс төр
4 өдрийн өмнө
Нийтлэлч:
Б.Учрал
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ