Ц.Нямдорж: Уулзаж ярилцаад, асуудлаа шийдэх хэрэгтэй
4 өдрийн өмнө
Ангилал: Улс төр

Чуулганы индэр дээр нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг огцрохыг шаардаж, бичиг барьсаар бай.. Үүнтэй холбогдуулан гишүүд горимын санал хэлэв. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: 

-Та бүхэн М.Энхболд даргатай уулзаад наад шаардлагаа тавьдаг юм байгаа биз. Энэ хооронд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан уулзаад хурлаа удирдаад явж байг. Асуудал байгаа нь үнэн. Ярилцах, ойлголцох ёстой. УИХ-ын танхим дотор асуудлаа ойлголцож, шийдэж сурах хэрэгтэй. Хоёр талаасаа чангаагаад байвал юу ч явахгүй, ийм горимын санал байна, дарга аа хэмээлээ.

УИХ-ын дарга М.Энхболд үүнтэй санал гэж байгаагаа илэрхийж, “Би гишүүдтэй уулзъя гэж бодож байгаа” гэлээ. 

Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд шаардах бичиг барьсан гишүүдтэй уулзахаар өрөөрүүгээ дагуулан явлаа. УИХ-ын нэгдсэн чуулганыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалан явуулж байна.

Улс төр
4 өдрийн өмнө
Нийтлэлч:
Б.Учрал
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ