Ослын улмаас хоногт 6 хүн нас баржээ
1 өдрийн өмнө
Ангилал: Эрэн сурвалжлах

Нийтийн тээврийн автобусны жолооч явган зорчигчийг мөргөж, гэмтээсэн хэрэг гарчээ.

 

Тодруулбал өчигдөр /2018.12.05/ Сүхбаатар дүүргийн 8 хорооны нутаг дэвсгэр Боловсролын их сургуулийн автобусны буудал дээр 16.00-.1700 цагийн орчимд гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг нийтийн тээврийн автобусны жолооч мөргөж, гэмтээсэн байна. Энэхүү ослын улмаас хүний амь нас хохироогүй болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. 

 

Өнгөрөгч өдөр /2018.12.05/ зам тээврийн ослын улмаас орон нутагт дөрвөн хүн, нийслэлд хоёр хүн, нийт зургаан хүний амь нас хохирчээ. 

Эрэн сурвалжлах
1 өдрийн өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ