УИХ-ын даргыг огцруулах сонирхлын цаана юу нуугдаж байна
4 өдрийн өмнө
Ангилал: Улс төр

Дөнгөж сая УИХ-ын дарга М.Энхболд өөрийг нь огцруулахыг шаардсан УИХ-ын 4 гишүүнтэй уулзлаа. Уулзалтаар УИХ-д шаардлагаа тавьсан боловч буцаагаад хариугаа сонсолгүй уулзалтыг орхин гарсан байна. Энэ талаар УИХ-ын даргын хуулийн зөвлөх мэдээлэл хийхдээ "УИХ-ын тухай хуулийн 10.2 дээр өөр ажил шилжих болон бусад ажилд томилогдох хүсэлтээ өөрөө гаргасан тохиолдолд УИХ-ын дарга ажлаа өгнө гэж заасан байдаг. Хүсэлтээ өөрөө гаргана гэдэг нь бусдаар шахуулах, аль нэгэн дарамтанд орох зэргээр ажлаа өгөхийг хэлдэггүй болохыг заасан байгаа. УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах тал дээр үндсэн хуулийн 27.3 дээр УИХ-ын гуравны нэгээс дээш гишүүдийн шаардснаар эсвэл ерөнхийлөгч, УИХ-ын шаардлагаар ээлжит бус чуулган чуулж болно гэж заасан байдаг. Ээлжит бус болон нийтийн сонсголтой холбоотой зүйлс бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд нийтийн сонсгол хийх боломжгүй ээ гэдэг зарчим байдаг. Энэ талаар үндсэн хуульд заасан байгаа. Прокуророос мөн энэ талын тайлбарыг ирүүлсэн" хэмээлээ. 

Улс төр
4 өдрийн өмнө
Нийтлэлч:
Б.Учрал
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ