Нийслэлийн 380 жилийн ойг 2.5 тэрбум төгрөгөөр тэмдэглэнэ
4 өдрийн өмнө
Ангилал: Эдийн засаг

Өчигдөр НИТХ-аар нийслэлийн ирэх оны төсвийг баталлаа.  2016 онтой харьцуулахад ирэх оны төсөв 300 гаруй тэрбум буюу 72,5 хувиар нэмэгдсэн дүнтэй байна.

НИТХ-ын дарга С.Амарсайхан "Сервис центр, гэр хорооллуудад дэд бүтцийг бий болгох, бие даасан эх үүсвэрүүдийг хэрэгжүүлэх ажлууд хийгдээд явж байна. Эхнийх нь энэ жил ашиглалтад орно. Нийслэлд 50 дэд бүтцийн төвийн үйл ажиллагааг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа" гэв.            

Ирэх оны төсвийн хувьд "Аз жаргалтай хот"-ын индекс боловсруулахад нэг тэрбум, нийслэлийн 380 жилийн ой тэмдэглэхэд 3 тэрбум, нийслэлийн шинэ байрны тавилга эд хогшил авахад 3 тэрбум төгрөг, нийслэлийн төр захиргааны шинэ байрны Ашиглалтын өмнөх захиргаа болон нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой урьдчилан гарах зардалд нэг тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан нь тэвчиж болохоор төсөв гэж зарим төлөөлөгчид үзэж байлаа.

Тухайлбал,хотын захиргааны шинэ байр барих зардлаас 20 тэрбум төгрөгийг хасах асуудлаар нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгээс санал гаргасан боловч төлөөлөгчид дэмжсэнгүй. Мөн нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэх зардалд гурван тэрбум төгрөгийн өртөг бүхий ажил хэрэгжүүлэхээр тусгасныг хурал дахь МАН-ын бүлэг 2.5 тэрбум төгрөг болгож бууруулах санал гаргасныг дэмжив.   

Мөн Нийслэлийн орон сууцны хөтөлбөрт туссан 10 тэрбум төгрөгийг дөрөв болгох бууруулах МАН-ын бүлгийн санал дэмжигдсэн юм.

Ирэх оны нийслэлийн төсвийн төсөлд Нийгмийн бодлогын хорооны саналаар шинээр нэмж тусгахаар төлөвлөсөн сургуулийн автобусны хэрэгцээнд зарцуулах 300 сая төгрөгийн санал  дэмжигдлээ. Харин “Уншлагын дэмжих 2021” төслийн хүрээнд хүүхэд залуучуудад ном унших боломжийг бүрдүүлэх ажилд 250 сая төгрөгийг нэмж тусгах  саналыг төлөөлөгчид дэмжсэнгүй.

Ирэх жилийн Хотын шуудын нийт орлого 796.1 тэрбум, үүнээс татварын орлого 628.4 тэрбум, татварын бус орлого 144.5 тэрбум, тусламжийн орлого 23.1 тэрбум байх юм. Харин Хотын шуудын 2019 оны төсвийн жилд зарцуулах зарлага 609.3 тэрбум төгрөг байна. Мөн нийслэлийн төсвөөс 2019 оны Улсын төсөв шилжүүлэх орлогын хэмжээг 289.1 тэрбум төгрөг байхаар тогтоолд тусгалаа.

Эдийн засаг
4 өдрийн өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ