Автобусны жолооч явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ
4 өдрийн өмнө
Ангилал: Нийгэм

Нийтийн тээврийн автобусны жолооч явган зорчигчийг мөргөж, гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр Боловсролын их сургуулийн автобусны буудал дээр 16.00-.17.00 цагийн орчимд гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг нийтийн тээврийн автобусны жолооч мөргөж, гэмтээсэн осол гарчээ. Энэхүү ослын улмаас хүний амь нас хохироогүй болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

Түүнчлэн өчигдөр зам тээврийн ослын улмаас орон нутагт дөрөв, нийслэлд хоёр хүн, нийт зургаан хүний амь нас хохирчээ

Нийгэм
4 өдрийн өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ