Л.Энх-Амгалан: "Давхар дээл"-ийн гай гарч байна
4 өдрийн өмнө
Ангилал: Улс төр

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр байв. Уг асуудлыг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар танилцуулан хэлэлцүүлсэн бөгөөд үдээс өмнөх хуралдаанд ирээгйү байлаа.  Дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж завсарлага авах санал гаргалаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Үүссэн нөхцөл байдал дээр шийдэл хэрэгтэй. УИХ-ын дэгийн тухай хуулиа барих хэрэгтэй. УИХ-ын үйл ажиллагааг Засгийн газар бойкотолж байгаа анхны үйлдэл биш. Ерөнхий сайд нь УИХ-ын чуулганы үйл ажиллагаанд орж ирж, ард түмнээ үймээн самуунд уруу татах үйлдлийг хийсэн. Өнөөдөр Засгийн газрын сайдыг нь томъё гэхээр өөрөө хуралдаанд орж ирэхгүй байна. Ерөнхий сайд, Засгийн газар бүх хууль тогтоомжийг ширхэгчлэн биелүүлэх үүрэгтэй. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрыг томилдог, чөлөөлдөг. Тиймээс УИХ-аас Засгийн газарт хугацаатай шаардлага хүргүүлэх ёстой. Давхар дээл"-ийн гай өнөөдөр гарч байна. Улс төрийн зорилготой акц хийж байна. Томилсон Засгийн газартаа хариуцлага хүлээлгэе гэлээ. 

Улс төр
4 өдрийн өмнө
Нийтлэлч:
Б.Учрал
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ