М.Энхболд: АН-ын бүлгээс гарах мэдэгдэл ирээгүй
4 өдрийн өмнө
Ангилал: Улс төр

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр байв. Уг асуудлыг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар танилцуулан хэлэлцүүлсэн бөгөөд үдээс өмнөх хуралдаанд ирээгүй байлаа. 

УИХ гишүүн О.Баасанхүү "УИХ дахь АН бүлэгтэй эсэх нь тодорхойгүй байна. Нэг гишүүн нь бүлгээсээ чөлөөлөгдөнө гэсэн байгаа. Харин сайд нь асуудлаа хэлэлцүүлэхгүйгээр картаа сугалаад явсан байна. Хэлэлцэж байгаа асуудлыг хүндэтгэх шалтгаангүйгээр хаяж явбал зөрчил үүснэ" гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд "АН-ын зүгээс надад ямар нэг зүйл мэдэгдээгүй байна. Тиймээс УИХ дахь ажлын албаны хариу сонсъё" гэлээ. Хэрвээ бүлгээс хэн нэг гишүүн гарсан бол УИХ-ын даргад мэдэгдсэнээр бүлгээсээ гардаг байсан. Харин одоогоор АН-ын бүлгээс УИХ-ын даргад ямар нэг мэдэгдэл ирээгүй учир УИХ дахь АН-ын бүлэг хэвээр хадгалагдаж байгаа аж. 

Улс төр
4 өдрийн өмнө
Нийтлэлч:
Б.Учрал
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ