Хаалгаа цоожилж, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ
3 сарын өмнө
Ангилал: Эрэн сурвалжлах

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд "Гэр бүлийн хүчирхийлэл болоод байна. Хаалга онгойлгох шаардлагатай байна"" гэсэн хүсэлт өнөөдөр /2018.12.10/ 02:48 цагт \ Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. 

Дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын аврах ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 3 км зам туулан 02:55 цагт очиход иргэн М /27 настай, эрэгтэй/ согтуу, хаалгаа дотроос нь цоожилсон байсныг онгойлгож, бага насны 3 хүүхдийн хамт цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 

Эрэн сурвалжлах
3 сарын өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ