Дэлхийн хамгийн өвөрмөц эмэгтэйчүүд
16 өдрийн өмнө
Ангилал: Энтертайнмент

Дэлхий дээр 3,8 тэрбум эмэгтэй хүн амьдардаг. Эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн давтагдашгүй гоо сайхантай, өвөрмөц. Гэхдээ тэдний дунд бусдаасаа эрс ялгардаг бүсгүйчүүд бий. Тэдний зарим нь өвөрмөц авьяасаараа ялгардаг зарим нь гадаад үзэмжээрээ бусдаас онцгой. Баярын өдрийг тохиолдуулан бид Гиннесийн номонд бүртгүүлсэн өвөрмөц 9 бүсгүйн тухай мэдээллийг хүргэж байна. 

1. Хамгийн урт хөлтэй эмэгтэй

Холбоотой Зураг

Америк бүсгүй Лорен Уильямс дэлхийн хамгийн урт хөлтөн. 190 см өндөр энэ бүсгүйн хөлний урт 124 см гэнэ. Өөрөөр хэлбэл нийт биеийнх нь 65 хувь нь хөл гэсэн үг. Залуудаа волейболоор хичээллэж байсан тэрбээр Гиннесийн амжилтын номонд орсноосоо хойш модель болжээ. Урт хөлтэй болохоор онгоцонд суух, дэлгүүрээс хувцас сонгох үедээ байнга тав тухгүй мэдрэмж төрдөг гэсэн шүү. 
 
2. Хамгийн нарийхан бэлхүүстэй бүсгүй
Пикси Фокс — обладательница самой тонкой талии зурган илэрцүүд
Пикси Фокс дэлхийн хамгийн нарийхан бэлхүүстэй эмэгтэй. Шведэд амьдардаг энэ бүсгүй дээд боловсрол эзэмшиж, нэгэн компанид инженерээр ажилладаг нэгэн байв. Гэвч Пикси од, модель болохын хүслэн болж, Жессика Рэббитийг дууриан 125 мянган ам.долларыг мэс засалд үржээ. 
Фокс зургаан хавиргаа авахуулсны хүчинд 36 см нарийхан бэлхүүстэй болсон байна. Гэвч хэт нарийхан бэлхүүснээсээ болж тэр үргэлж корсет зүүхээс өөр аргагүй болсон бөгөөд зөвхөн шингэн хүнс л хэрэглэдэг аж. 
 
3. Хамгийн өтгөн үстэй эмэгтэй

Эйми Маллинз нь Америкийн тамирчин, жүжигчин, модель, 1996 оны Атлантын Паралимпийн оролцогч. Төрөлхийн хүнд өвчнөөсөө болоод хоёр хөлийг нь өвдгийг нь хүртэл тайрчээ. 

5. Дэлхийн хамгийн уян хатан эмэгтэй

Юлия Гюнтель дэлхийн хамгийн уян хатан эмэгтэй. Юлия Гиннессийн номонд тун хачирхалтай амжилтаараа орсон байна. Тэрбээр 12 секундын хугацаанд нугарахдаа гурван бөмбөлөг үлээж чаджээ. Тэр 175 см өндөх хэрнээ 50 сантиметрийн хайрцагт төвөггүйхэн багтаж чадна. 

6. Дэлхийн хамгийн хүчтэй эмэгтэй

Польшийн хүчтэн Анета Флорчик пауэрлифтингээр хичээллэдэг. 2000 онд Европын аварга болсон. World’s Strongest Woman-ы дөрвөн удаагийн ялагч. 

7. Дэлхийн хамгийн урт үстэй бүсгүй

Ксие Квипингтийн үс 6 метр урт. Дэлхийн дээд амжилт тогтоохын тулд тэрбээр 13 настайгаасаа эхлэн үсээ ургуулжээ. Үснийхээ гоо сайханд анхаарч, тэр өдөр бүр үсээ арчилдаг байна. 

8. Дэлхийн хамгийн өндөр эмэгтэй

9. Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй

Канэ Танака дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй. Тэрбээр 1903 онд төрсөн. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр нөхөртэйгөө хамт цагаан будааны талх зардаг байв. Нөхрөө дайнд амь үрэгдсэний дараа Канэ дэлгүүрээ үргэлжлүүлэн ажиллуулж, 63 жилийн турш ажилласан байна. 103 насандаа хорт хавдартай болсон ч өвчнийг ялан дийлж чадсан юм. Түүний урт наслалтын гол нууц бол зөв хооллолт, сайхан гэр бүл, сайтар унтаж амардаг, сайн сайханд итгэдэг явдал гэнэ. Таталган бичиг сонирхдог, шүлэг бичих дуртай тэрбээр нөгөөдөр буюу 01 дүгээр сарын 2-нд 116 нас хүрнэ. 

 

Энтертайнмент
16 өдрийн өмнө
Нийтлэлч:
Д.Мөнх
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ