Эрүүл мэндэд ашигтай амттан
5 сарын өмнө
Ангилал: Эрүүл мэнд

Хар шоколад зүрх судасны системд ашигтай гэдгийг мэддэг хүн цөөн. Тэгвэл үүнээс гадна энэ шоколад ямар ашигтай болохыг хоол судлаачид хэлж байна.

Хар шоколад бол жинхэнэ супер хүнс.  Түүний найрлагад дархлаа бэхжүүлэх, тархины үйл ажиллагаа идэвхжүүлэх, архаг ядаргааны шинжийг арилгах ашигтай бодис их хэмжээгээр агуулагддаг. Хар шоколадыг амттан болгож хэрэглэхээс гадна жигнэмэг, нарийн боовондоо хольж болно. Хамгийн гол нь какаоны агууламж 70%-иас дээш шоколад сонгоорой. 

Сэтгэл гутралтай тэмцдэг

Сэтгэлээр унасан үедээ багахан хар шоколад хүлхчих. Энэ шоколаданд байгалийн сэтгэл гутралыг эмчлэгч теобромин, анандамид, фенилэтиламин агуулагддаг. Фенилэтиламин нь гэхэд биед аз жаргалын даавар болох "серотонин" болон хувирдаг.

Зүрх судсыг бэхжүүлдэг

Тогтмол хэрэглэснээр судасны хана бэхжиж, холестерины үлдэгдэл наалдахаас сэргийлдэг.  Цусны эргэлтийг сайжруулж, зүрхний булчинд эергээр нөлөөлдөг. 

Чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг

Амттан хэрнээ чихрийн шижний эрсдэлийг бууруулдаг байна. Эсийн үйл ажиллагааг сайжруулж, инсулинд мэдрэг болгодог. 

Цус харвалтаас сэргийлдэг

Хамгийн олон хүний амийг авч оддог энэ өвчнөөс сэргийлдэг нь мөн л судалгаагаар тогтоогджээ.

Холестерины түвшинг зохицуулдаг

Холестерин бол хүний биед тодорхой хэмжээгээр байх ёстой зүйл ч гэлээ шарсан хуурсан, гурилан бүтээгдэхүүн ихээр хэрэглэснээр муу холестерин нь нэмэгдэж, олон өвчний эхлэл болдог. Тиймээс муу холестерины түвшинг бууруулахын тулд зөв хооллох хэрэгтэй. Мэдээж зөв хооллолтын амттан бол хар шоколад юм. 

Цусны даралт бууруулдаг

Артерын даралт бууруулдаг гол бүтээгдэхүүн. Тиймээс даралт ихтэй хүмүүсийн хүнсэнд зайлшгүй байх ёстой. Мэдээж 50-70%-ийн какаоны агууламжтай шоколад сонгоорой.

Жирэмсэн эмэгтэйчүүдэд ашигтай

Цусны даралт бууруулдгаас гадна хүүхдэд очих цусан хангамжийг сайжруулдаг. 

 

Эрүүл мэнд
5 сарын өмнө
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ