М.Энхболд: Огцруулах асуудалд ирээд, "ЖДҮ"-г хэлэлцэхээр ирцээ бүрдүүлэхгүй байна
5 өдрийн өмнө
Ангилал: Улс төр

УИХ-ын чуулганы ирц бүрдээгүйгээс хуралдааныг  хойшилсон билээ. Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд "Өчигдөр ойлголцох уулзалт хийж байна гэхээр энд хүлээж байгуу улсууд нь  "УИХ-ын дарга алга боллоо" гээд гадагшаа цацааад байсан. Ойлголцож байгаа юм болов уу гэж бодохоор хачин зүйл хэлээд байдаг. Огцруулах, чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр ирцээ бүрдүүлээд ороод ирсэн. ЖДҮ-гийн асуудал ярих гэхээр ирц бүрдэхгүй  юм. Тиймээс хуралдааныг хойшууллаа. 15:00 цагт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ирцээ бүрдүүлээрэй" гэсэн юм. 

Улс төр
5 өдрийн өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ