Ж.Мөнхбат: ЖДҮ гээд байгаа чинь хэрэг мөн юм уу, биш юм уу
5 өдрийн өмнө
Ангилал: Улс төр

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Баасан гаригийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулсан юм. Нэгдсэн хуралдаанаар  18 асуудлыг хэлэлцэхээр боллоо. Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нэр бүхий дөрвөн гишүүн буюу Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарыг ЖДҮХС-гаас авсан зээлээ зориулалтын бус ашигласан, мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн юм. Өчигдөр энэ асуудлыг чуулганаар хэлэлцсэн ч АН завсарлага авсан.

Ж:Мөнхбат: Жижиг дундын зээл их төвөгтэй болсон. Хуулийнхан үүнийг хэрэг гэдэг. Гэтэл манай зарим гишүүд биш гэдэг.  Монгол Улс ардчилсан зах зээлтэй орон. Баялаг бүтээж, ажлын байр гаргаж байгаа хүмүүс бол жижиг дунд бизнес эрхлэгчид. Тэд бухимдалтай байна. Бухимдалтай байгаа учраас ЖДҮ-гийн асуудлыг ёс зүйн хувьд байж болохгүй үйлдэл. Байж болохгүй арга ажиллагаа гэдгийг би байнга хэлсэн. Бүлгийн болон байнгын хорооны хурал дээр ЖДҮ-гийн хэргийг байж болохгүй гэсэн байр суурин дээрээ байгаа. Архангай аймгаас 45 хүн ЖДҮХС-гаас зээл авах хүсэлт тавьсан. Ердөө нийт мөнгө нь 850 сая төгрөг. Шадар сайд Ө.Энхтүвшин, ХХААХҮ-ийн сайдад горилогч Ч.Улаан, манай ганц шударга гишүүн Ц.Нямдорж, Лүндээ гишүүн/ би ойлгож байгаа/ нар байж болох зээл гэх юм. Гэтэл хуулийнхан байж болохгүй зээл гэх юм. Та нар хэрэг биш ээ, үүнийг буцаая гэсэн байна. Жинхэнэ ЖДҮчид баялаг бүтээгчдийн өмнө бид юу хэлэх вэ. Та нараас асууя аа.

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: ЖДҮХС-гаас зээл авах 1041 хүсэлт ирсэн. Гэтэл энэ хүмүүсийн бичиг баримт хангалтгүй байсан. Албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг гэж үзэж байгаа.

Д.Лүндээжанцан: Парламентын дархлааны асуудал яригдаж байна. Ингээд нэг хоёроор нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг яриад байх юм уу.  Тиймээс яллах дүгнэлт үйлдсэн хойно нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг яръя гэсэн.

Улс төр
5 өдрийн өмнө
Нийтлэлч:
Б.Учрал
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ