Х.Нямбаатар УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зурлаа
2 сарын өмнө
Ангилал: Улс төр

УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ыг тарааж, ээлжит сонгуулийг зарлах тогтоолын төсөл боловсруулж, гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа. Төрийн ордонд байрлуулсан самбарт АН-ын бүлгийнхэн гарын үсгээ зураад буй. Мөн  МАН-ын бүлгээс өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат АН-ын зарчмын байр суурийг дэмжиж буйгаа илэрхийлэн, гарын үсгээ зурсан. Өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ гарын үсэг зурсан. Мөн дөнгөж сая  УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тус бичигт гарын үсэг зурж, УИХ-ыг өөрөө тарах саналыг дэмжиж буйгаа илтгэлээ. 

Тэднээс гадна МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр нарын гарын үсэг зурсан байна.

Улс төр
2 сарын өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ