Б.Ундармаагийн бүрэн эрхийг хэвээр үлдээв
5 өдрийн өмнө
Ангилал: Улс төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Эхлээд УИХ-ын гишүүн Б.Ундармаа гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж,  гишүүд асуулт тавьж, үг хэлж дууслаа.  

Одоо хуулийн дагуу нууц санал хураалт явуулах гэж байна. Тиймээс УИХ-ын дарга нууц санал хураалтыг цаасаар авах уу, цахимаар явуулах уу" гэдэг санал гаргалаа. Гишүүдийн 94.7 хувь нь цахимаар нууц санал хураалт явуулахыг дэмжив. 

Ингээд байнгын хорооны саналаар УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэснийг дэмжье гэдэг санал хураалт явууллаа. 

 Нууц санал хураалтаар УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 82.7 хувийн саналаар дэмжлээ. 

Улс төр
5 өдрийн өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ