Л.Энхболд: ЖДҮ-ээс зээл авсан компанитай би холбоогүй
5 өдрийн өмнө
Ангилал: Улс төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Л.Энхболдын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг хэлэлцүүллээ.

Улсын ерөнхий прокуророос танилцуулсан үндэслэлд УИХ-ын гишүүн Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор Х тайлантай байсан автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-ийн компанийг иргэн Ч-ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах “Дэлгэр говь” төсөл бичүүлэн, 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн бичгийг УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хүргүүлснийг шийдвэрлэж, 950 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-аас гаргаж өгсөн байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Халдашгүй байдлын дэд хорооноос асууя. Хэрэв гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн бол хойшлуулж байгаад ч хамаагүй бүгдийг оруулдаг л даа. Гэтэл өөр өөр компани, өөр өөр зориулалттай авсан байхад Халдашгүй байдлын дэд хорооноос гаргасан хууль зүйн үндэслэлтэй санал нийлэхгүй байна. Сэтгэл хөдлөлөө хоёрдугаарт тавиарай. Хуулийн байгууллага ажиллаж байна уу, үгүй юу янз бүрийн л хэргүүд дуулдах юм. Эдгээр хэргүүдийг шалгаж байгаа юм уу. Явц нь ямар байгаа юм. Яг ямар асуудалд энэ хүмүүс УИХ-ын гишүүн байснаар бүрэн эрхэд нь халдаад байгаа юм

УИХ-ын гишүүн Ц.НЯМДОРЖ: Хамгийн сүүлийн ноцтой өргөдөл өчигдөр /2019.01.10/ надад ирсэн. Би ноцтой, ноцтой өргөдлүүдийг хууль шүүхийн байгууллагад нь шилжүүлсэн. Өмгөөлөгчдийн эрхэд  халдсан асуудлаар ч өргөдөл ирсэн. Мэдүүлэгтээ энэ гишүүд юу гэж хэлснийг би мэдэхгүй. Өөрсдөөс нь асуухаар нэг удаа дуудахад нь очиж мэдүүлэг өгсөн гэж хэлсэн. Ерөнхийлөгч  тав дахь өдөр хуулийн төсөл оруулж ирсэн бол хоёр дахь өдөр дөрвөн гишүүний  бүрэн эрхийн асуудал орж ирэнгүүт хардлага эхэлсэн.

Улсын Ерөнхий прокурор Л.Энх-Амгалан: Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж яримаар байна. Хууль зүйн сайд нь өөр юм ярьж байхад би бүр өөр юм ярина шүү дээ. Хууль зүйн сайд нь ингэж ярих нь буруу. Ирж байгаа өргөдлүүдийг хүлээн авч, шалгаж байгаа. Хэргийг хэрэг биш болгох гэж байгаа хүмүүсийг ч шалгаж байгаа. Шалгагдаж байгаа хэргийнхээ талаар мэдээлэл өг гэж  надад хэлэх юм. Үүний эсрэг би хатуу зогсдог. Миний үед хүний нэр төр дурдаж хэргийг олон нийтэд ярихгүй шүү гэдгийг би прокурор болсон даруйдаа хэлж байсан. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад шалгагдаж байгаа хүний тухай ярих нь хууль зөрчсөн үйлдэл. Гэм буруугүйн зарчим гэж хамгийн том зарчим бий. Л.Энхболд гишүүн тайлбараа өгсөн. Нарийн сайн шалгаж байгаа. Бүрэн эрхтэй дархлагдсан хүнийг бүрэн дүүрэн шалгах боломжгүй байгаа учраас түдгэлзүүлж өгөөч гэдэг саналыг оруулж ирсэн. Үүнийг та нар сайн мэдэж байгаа байх. Хуулийн байгууллага боломжит бүх зүйлийг ашиглаж шалгадаг.

Б.Энх-Амгалан: Зээл аваад өрөө төлсөн гэж ойлгогдож байгаа. Өөрөө нүүрсний асуудлыг анх оруулж ирснээр өс хонзонгийн асуудал бий болсон гэх мэдээлэл ч байна. Гэрчийн мэдүүлэг өгсөн юм уу. Эсвэл байцаагдаж байгаа юм уу.

Л.Энхболд: Мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд би саад болоогүй. Дуудсан цагт нь очиж гэрчийн мэдүүлэг өгсөн. Өөрийн зүгээс мэдээллүүдийг хангалттай өгсөн. ЖДҮ-гээс зээл авсан компанийг би мэдэхгүй. Хэнээс авсан, ямар үйл ажиллагаа явуулдгийг нь би мэдэхгүй. Нүүрсний асуудлыг би АТГ-т өгөөд жил болох гэж байна. Одоогоор ахицтай зүйл гараагүй, шалгаж байгаа гэж ойлгосон. Буруу зүйлээр оролдож байна гэдгийг өмнө нь надад хүмүүс хэлж байсан.

Улс төр
5 өдрийн өмнө
Нийтлэлч:
Б.Учрал
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ