Д.Дамба-Очир бүрэн эрхтэйгээ үлдлээ
5 сарын өмнө
Ангилал: Улс төр

Чуулганаар Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй гэх шийдвэрийг гаргалаа. Д.Дамба-Очир гишүүний  хувьд “Сафир стоун” компанийн нэр дээр 1.2 тэрбумын зээл авч өгсөн асуудлаас үүдэн түдгэлзүүлэх эсэх асуудлыг нь ийнхүү парламент хэлэлцлээ. 

Гишүүний хувьд “Сафир стоун” компанид авч өгөхдөө өнгөрөгч оны зургадугаар сарын 21-нд гурван үл хөдлөх хөрөнгийг, мөн оны наймдугаар сарын 1-ны дотор тус санд барьцаалах баталгаа гаргаж, дээрх хугацаанд барьцаалаагүйгээс үүдэн гарах аливаа асуудлыг гишүүний хувиар хариуцна гэж барьцаа гаргажээ.

Үүнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байна. 

Улс төр
5 сарын өмнө
Нийтлэлч:
Х.Маргад
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ