Өвөл аялахад тохиромжтой 10 улс
2 сарын өмнө
Ангилал: Энтертайнмент

Ихэнх хүмүүс өвлийн аяллаар дулаан орныг сонгон аялах нь дуртай байдаг. Танд хямд зардлаар аялах боломжтой дараах газруудыг санал болгож байна.

Аялал нь хүнийг өдөр тутмын ажил, ачааллаас түр холдуулаад зогсохгүй шинэ санаа, боломжыг өгч байдаг. Боломжтой бол жилдээ хэд хэдэн удаа өөр өөр тийшээ аялалд явж байх нь таны амьдралыг илүү сонирхолтой болгоно. Аялалд явах үедээ та үнэлж баршгүй мэдрэмжийг аваад зогсохгүй олон сорилттой тулгардаг. Ингээд танд аялахад тохиромжтой 10 орныг танилцуулъя.

 

1. Индонези 

Baalii.jpg Индонези нь номхон далай болон Энэтхэгийн далайгаар хүрээлэгдэн оршдог. Дэлхийн хамгийн том арлын орон буюу.jpg

Индонези нь номхон далай болон Энэтхэгийн далайгаар хүрээлэгдэн оршдог. Дэлхийн хамгийн том арлын орон буюу газар нутагт нь нийт 17,508 арлаас бүрддэг ба үүний 6 мянга орчим нь хүн оршин суудаг арлууд. Тэдгээрээс Бали арал хамгийн алдартай нь билээ. Сүүлийн үед Индонези улсыг зорих жуулчдын тоо эрс нэмэгдэж байна. Исламын шашинтай цөөхөн орнуудын нэг Индонезид зорчих өртөг бага хэдий ч гайхалтай байгалийн үзэсгэлэнг харах боломжтой. Хүн амын нягтаршил их Индонези улсын нийслэл Жакарта хотод очвол 4 цагийг замын түгжрэлд өнгөрөөх нь энгийн үзэгдэл. Голланд улсын колоничлолдбайсан энэ улсаас Голландын өв соёлыг мөн давхар харах боломж бий. 

 

2. Япон 

Япон улс нь техник технологи, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлээрээ дэлхийд гайхагддаг. Японы нийт газар нутгийн 99%-ийг арлууд эзэлдэг. Наран ургах зүгт байрлах тус улсад 1000 гаруй жилийн түүхтэй сүмээс эхлээд халуун рашааны газрууд,.jpeg

Япон улс нь техник технологи, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлээрээ дэлхийд гайхагддаг. Японы нийт газар нутгийн 99%-ийг арлууд эзэлдэг. Наран ургах зүгт байрлах тус улсад 1000 гаруй жилийн түүхтэй сүмээс эхлээд халуун рашааны газрууд, залуусын сонин содон хувцасны стилүүд гээд гайхшруулах зүйл олон. Японд төрөл бүрийн далайн хоол, түүхий загас, суши болон адууны махыг васаби хэмээх амтлагчаар амтлан идэж болно. Үндсэн хуулиндаа цэрэг армитай байхыг тусгаагүй цорын ганц орон болох Японы технологийн хөгжил одоо ч гайхагдаж дуусаагүй л байна. Саяхан л гэхэд Япончууд Токио хотноо аварга том автомат машинуудаар 3D цамхаг барина гэдгээ зарлалаа.

 

3. Тайвань

Тайвань нь номхон далайн баруун хэсэгт орших арлын орон, хамгийн өндөр уул нь 4000 м, уул, толгод зонхилсон үржил шим сайтай, сайхан байгальтай газар.jpg 

Тайвань нь номхон далайн баруун хэсэгт орших арлын орон, хамгийн өндөр уул нь 4000 м, уул, толгод зонхилсон үржил шим сайтай, сайхан байгальтай газар. Нийслэл хот Тайпей нь өндөр барилгууд метро, хурдны галт тэрэг зэргээр хүрээлэгдсэн орчин үеийн хот. Хүн амын боловсролын түвшин өндөр, харилцааны соёл сайтай, гайхмаар тайван дөлгөөн хүмүүс. Тэднээс хэчнээн завгүй байхад нь юу ч асуусан хэлээд өгдөг хүнд тусархаг зангаараа алдартай. Олонх хүмүүс Тайванийг Хятадтай андуурах нь бий. Үнэндээ Тайвань нь эх газрын Хятадтай газар зүйн хувьд ойр боловч соёл, зан ааш, хөгжлөөрөө маш их ялгаатай. Орон сууц бүрийн тагтан дээр өнгө өнгийн цэцэгс алаглан харагддаг. Тайваньчууд цэвэр агаар, цэвэр гудамж, ногоон байгууламжийг ихэд дэмждэг. Гудамжинд нь хогийн сав бага байдаг хэдий ч ил хог хаядаггүй. Тайваний алдарт гоймонтой шөл, шарсан тахиа болон үндэсний шар айргийг уух нь таны аяллыг улам тааламжтай болгох болно.

 

4. Итали 

IИтали улс Юнескод бүртгүүлсэн соёлын өвөөрөө дэлхийд нэгдүгээрт ордог. Тус улс нь жилдээ 46 сая гаруй жуулчдыг хү.jpg

Итали улс Юнескод бүртгүүлсэн соёлын өвөөрөө дэлхийд нэгдүгээрт ордог. Тус улс нь жилдээ 46 сая гаруй жуулчдыг хүлээн авдаг. Жуулчдын тоо болон аялал жуулчлалаас олдог орлогоороо дэлхийд эхний 5-т багтдаг. Хамгийн алдартай хот нь Ром, Венец болон Милан. Ром хотод дэлхийн алдарт уран  барилгууд болон хуучны музей сүмийг үзэх хэрэгтэй бол Миланд очсон жуулчид ихэвчлэн загварын шоуүзэхийг зорьдог. Италид очсон жуулчид модоор галласан чулуун зууханд жигнэсэн жинхэнэ Итали пиццаг идэх боломжтой.

 

5. Норвеги 

Хоггүй гэдгээрээ алдартай Норвеги улсад аялаад ирэхэд харамсах зүйлгүй. Тэнгисийн эрэг дээр орших тул шумуул байдаггүй.jpg

Хоггүй гэдгээрээ алдартай Норвеги улсад аялаад ирэхэд харамсах зүйлгүй. Тэнгисийн эрэг дээр орших тул шумуул байдаггүй мөн хэт их халдаггүй тул Монголчуудад тохиромжтой. Ажлын цаг нь 10-16 цаг хүртэл байдаг энэ орны амьдралын хэв маяг таны сонирхлыг татна гэдэгт итгэлтэй байна. Супермаркетаас нь халимны мах авч идэж болохоос гадна байгалийн үзэсгэлэнт газруудаар нь аялах боломжтой. Хадан хойг, мөс, туйлын туяа гээд л үзэх зүйл их бий.  Мөн дэлгүүр хэсэж худалдан авалт хийснийхээ дараа 30%-ийг нь буцаан авч болно. Энэ бол тэдний жуулчдад үзүүлдэг татварын хөнгөлөлт.  Норвеги улсад очсон хүмүүс хойд туйлын учир битүүлэг туяаг харж болно. Норвегит 5-9 сарын хооронд аялахад тохиромжтой байдаг. 

 

6. Грек 

үүн өмнөд европийн бүсэд оршдог Грек нь европ, ази, африк тивийг холбодог гүрэн. Улс төр, соёл, шинжлэх ухааны өлгий нутаг Грек улсад археологийн үнэт өв болох Акрополисийг үзэж болно. Акрополисд Ромын эзэнт гүрний үед баригдсан Херод Аттикус театр байдаг. Тус театрт ихэвчлэн өндөр зэрэглэлийн сонгодог дуурь, балет зэрэ.jpg

Зүүн өмнөд европийн бүсэд оршдог Грек нь европ, ази, африк тивийг холбодог гүрэн. Улс төр, соёл, шинжлэх ухааны өлгий нутаг Грек улсад археологийн үнэт өв болох Акрополисийг үзэж болно. Акрополисд Ромын эзэнт гүрний үед баригдсан Херод Аттикус театр байдаг. Тус театрт ихэвчлэн өндөр зэрэглэлийн сонгодог дуурь, балет зэрэг соёлын арга хэмжээнүүд зохиогддог. Хэрэв та Грекийг зорихоор шийдсэн бол Санторини арлаар заавал орох хэрэгтэй. Тус арлын цэнгэг далайн усанд шумбан үлгэрийн мэт үзэсгэлэнт загаснуудыг өөрийн нүдээр харж үзэхийг танд санал болгож байна.

 

7. Морокко 

Морокко улс нь Африк тивийн баруун хойд хэсэгт байрладаг. Нутгийн баруун эргээрээ Атлантын далайгаар, нутгийн өмнө хэсгээр алдарт Сахарын цөлөөр хучигдсан .jpg

Морокко улс нь Африк тивийн баруун хойд хэсэгт байрладаг. Нутгийн баруун эргээрээ Атлантын далайгаар, нутгийн өмнө хэсгээр алдарт Сахарын цөлөөр хучигдсан Гибралтарын хоолойгоор Испани болон европын улсуудаас  тусгаарлагддаг газарзүйн өвөрмөц тогтоцтой улс.  Касабланка хот аялал жуулчлалаараа алдартай. Атлантын далайн чийглэг дулаан уур амьсгалтай тул цаг агаарын хувьд тохиромжтой. Харин борооны улирлын үед очих нь Монгол хүмүүст тохиромжгүй байдаг тул хавар эсвэл намрын улиралд Морокко улс рүү зорчихыг танд зөвлье. 

 

8. Дубай 

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хот нь Абу Даби-гийн дараа орох 2 дахь том хот. 1970 оны үед Дубай нь жижигхэн далайн боомт байсан бол сүүлийн хэдхэн жилийн дотор асар хурдацтай хөгжсөн. Дубай хотод Бурж Дубай /арабаар Дубайн цамхаг/ хэмээх дэлхийн хамгийн өндөр барилга 2010 онд нээлтээ хийсэн ба энэхүү барилга нь 162 давхар буюу 828 метр өндөр,  дотроо 1 сая гаруй м2 талбайтай. Хэдийгээр Хятад гэх мэт орнууд дэлхийн хамгийн өндөр барилгыг барих төлөвлөгөөтэй байгаа хэдий ч Дубай ч мөн адил тоглоомноос гарах болоогүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Дубайд элсэн цөлийн аялал, ганц бөхт тэмээ, алтны зах гэх мэт үзэж харах зүйлс олон бий. Дубайд очиход тохиромжтой үе нь намар, өвөл, хаврын улирал байдаг.

 

9. Коста Рика 

Cost rICA.jpg


Адал явдалд дуртай хүн бүрийн зорих газар бол-Коста Рика. Хөл хөдөлгөөн ихтэй хэдий ч амар тайван уур амьсгалтай тус улсад хөгжөөнтэй, аз хүч сорьсон хийх зүйлс нэлээд бий. Коста Рика нь дэлхийн хамгийн тайван орнуудын нэг. Коста Рика бол эрүүл мэндийн болон эко жуулчлалыг хослуулан хөгжүүлж эдийн засаг их хямрал, гадаадын өрнөөсөө салж чадсан улс. Сүүлийн жилүүдэд Коста Рикагийн эдийн засаг хурдацтай сайжирч байна. Нэг хүнд ногдох ДНБ хэдий 15 мянган ам долларт хүрээд байгаа нь сайшаалтай. Монголын Сэлэнгэ аймагтай ойролцоо газар нутагтай Коста Рика улс 4.872 сая хүн амтай. Ногоон хөгжлийн бодлогыг дэмжиж буй энэ улс 2021 он гэхэд хүлэмжийн хийнээс салсан дэлхийн анхны улс болно гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна. 

10. Монгол 

Mongolia.jpg

Дэлхийн 2 их гүрнүүд болох ОХУ, БНХАУ-тай хил залгаа оршдог дэлхийн томоохон удирдагчдын нэг Чингис хааны үүсгэн байгуулсан Монгол улсыг энэхүү жагсаалтын 10-т оруулахыг зорилоо. Хэдийгээр аялал жуулчлал хүчтэй хөгжөөгүй, ногоон эдийн засгийн бодлого судалгааны түвшинд явж байгаа хэдий ч Монголчууд өөрсдийн уудам газар нутгаар аялж, түүх соёлтойгоо танилцан, мөнгөний урсгалыг гадаад руу бус дотоодод үлдээн дараагийн жуулчдыг олноор авчрах хөшүүргийг босгох боломж бидэнд байна. 2016 онд хэвлэл мэдээллийн томоохон агентлаг болох CNN-с аялахад тохиромжтой 16 орны нэгээр Монголыг нэрлэсэн билээ. Бидэнд эртний өв соёл, онгон дагшин нутаг, нүүдэлчин ахуй соёл гээд л гэр бүл үр хүүхэдтэйгээ хамт аялан үзэх зүйлс олон бий. 

Энтертайнмент
2 сарын өмнө
Нийтлэлч:
Б.Учрал
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ