Өнөөдөр дээлтэй залуусын уулзалт болно
2 сарын өмнө
Ангилал: Энтертайнмент

Шинийн дөрвөн буюу хоёрдугаар сарын 8-ны өдрийн 18:00 цагаас 9-ний өдрийн 13:00 цагийн хооронд Шангри-Ла зочид буудалд MILLENNIALS-ийн цагаан сар буюу Дээлтэй уулзалт болох ажээ.

Өв соёлоо шинэчлэн хадгалах зорилготой зохион байгуулагддаг Дээлтэй уулзалт нь салбар бүрийн шинэ соргог бүхнийг сэтгэдэг залуусыг нэг дор цуглуулан золгуулж, шинэлэг байдлаар Цагаан сараа тэмдэглэх боломж олгодог билээ.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс залуустаа энэ өдрийг аялгуутай, золголттой, бүжигтэй, инээд хѳѳртэй, шинэлэг мэдрэмжээр дүүрэн ѳнгѳрѳѳхийг уриалав. Улмаар “Бид үргэлж Монгол ѳв соёлоо хадгалсан ѳвѳрмѳц үйл ажиллагаануудыг танд бэлддэг. Энэ жил ч гэсэн арай өөр зүйлийг бид бэлдсэн. Монгол Ѳв Соёлоо Шинэчилж Хадгалъя!” хэмээн мэдээлэв.

 

Энтертайнмент
2 сарын өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ