Монголын говиос шувуун үлэг гүрвэлийн шинэ зүйлийг нээлээ
2019/02/11
Ангилал: Нийгэм

Өмнөговь аймгийн нутаг, Нэмэгтийн хөндийд малтлага хийсэн БНСУ-ын эрдэмтэд овирапторазавр буюу шувуу төст үлэг гүрвэлийн шинэ төрлийг илрүүлжээ. 66-100 сая жилийн өмнө амьдарч байсан шинэ төрөл нь жижиг биетэй, шүдгүй хошуутай, өдтэй байсан нь эрдэмтдийн анхаарлыг ихээр татсан байна. Шинэ зүйл нь үлэг гүрвэл шувуу болж хувирах үйл явцын учгийг тайлахад чухал мэдээллийг өгнө гэж найдаж байгаа аж.    

Монголын говиос шувуун үлэг гүрвэлийн шинэ зүйлийг нээлээ

"Gobiraptor minutus"-ыг "Daily mail"-д ийм байдлаар дүрсэлжээ.

Үлэг гүрвэл шувуу болж хувирахад хоол тэжээлийн үзүүлсэн нөлөөг судлахад шинэ олдвор ихээхэн ач холбогдолтой гэж эрдэмтдийн багийн ахлагч Ли Сунжин ярьсан байна. Учир нь, “Gobiraptor minutus” гэж нэрлэсэн шинэ зүйл нь маш хүчирхэг эрүүтэйгээрээ бусад зүйлээсээ ялгарч байгаа ажээ.  

Нийгэм
2019/02/11
Үзсэн: 104
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ