"Тавантолгой" ХК-ийн хувьцаа хамгийн өндөр өсөлттэй байна
6 өдрийн өмнө
Ангилал: Эдийн засаг

Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр өдөр I, II, III ангиллын 16 хувьцаат компанийн 23,951,284 төгрөгийн үнийн дүн бүхий 410,724 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.  Үүнээс "Тавантолгой" ХК (TTL+6.59%) болон "Талк Чихэр" ХК (TCK+.15%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Женко Тур Бюро" ХК (JTB-10.81%) болон "Монгол Шевро" ХК (MVO-5.81%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.32 хувиар буурч 21631.07 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,475,457,579,284.33 төгрөг боллоо.

Эдийн засаг
6 өдрийн өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ