Хотын даргад өвдөг шороодсон С.Амарсайханыг хурлын даргаас нь огцруулая!
3 сарын өмнө
Ангилал: Улс төр

-9-хөн Тэргүүлэгч базаж чадахгүй НИТХ-ын дарга байх уу-

Хотын даргад өрсөлдөж өвдөг шороодсон НИТХ-ын дарга С.Амарсайхан хот гэх том айлыг самарч дууслаа. Учир нь түүний үгийг сонсч дарга гэж хүндэтгэх нэг ч хүн хотод ч НИТХ-д ч алга. Тодруулбал, өнөөдөр НИТХ тэргүүлэгчид хуралдах байсан ч ирц хүрээгүйн улмаас дахин хуралдаж чадсангүй. Уг нь НИТХ-ын дарга С.Амарсайхан өглөө 10:00 цагт хурлын зар тараасан ч 11:00 цагт есөн тэргүүлэгчээс гурав нь хүрэлцэн ирсэн учраас тэд шинэ оны хоёр дохь Тэргүүлэгчдийн хурлаа ийн хийж чадаагүй аж. Түүнчлэн  өнгөрсөн сард шинээр сонгогдох ёстой байсан Тэргүүлэгчдийн хурал дээр С.Амарсайхан ба түүний нөхөд  ялагдал хүлээсний улмаас бүтэн нэг сарын завсарлага авч шившигээ тарьсан. Энэ мэтээр өнгөрсөн хугацаанд болсон  олон үйл явдлаас харахад ИТХ-ын төлөөлөгчид С.Амарсайханыг хүлээн зөвшөөрөхөө больсны улмаас нийслэлийн ажлыг гацанги байдалд орлоо.   Тухайлбал, Нийслэл Засаг даргын 2019 оны захирамжаар хэрэгжих ёстой байсан дугаарын хязгаарлалт, архи зардаггүй өдрийн захирамжууд гээд маш олон ажлууд цоожтой хаалганы цаанаа хүлээж байна.

Хэрвээ түүнийг төлөөлөгчид хүлээн зөвшөөрсөн байсан бол өдийд тэрбээр Нийслэлийн Засаг дарга болж дээрх олон ажлыг амжуулах байсан. Даанч тэрбээр бүлэгтээ ямар ч дэмжлэггүй нэр хүндгүй гэдгээ олонтаа харуулсан учраас АН-ын төлөөлөгчид түүнийг НИТХ-ын даргаас нь огцруулах ажлыг хийнэ гэдгээ ч мэдэгдсэн. Тухайлбал, тэрбээр сар шинийн өмнө ангийнхаа андуудыг гэмт  хэрэгтэн мэтээр нийгэмд зарлачихаад дараа нь нүдээ цавчихгүйгээр “ Би тэгж хэлээгүй” хэмээн мэлзэж  байсан. Түүний энэ мэт увайгүй, хаяагаа хадарсан үйлдлүүд нь төлөөлөгчдийн дургүйцлийг дээд цэгт нь хүргэж өөрийг нь  хэзээ ч дэмжихгүй гэдгээ олон удаа илэрхийлээд байхад мань дарга НИТХ-ын даргын албан тушаалд улам ихээр шигдэж  буй нь өрөвдөлтэй. Хэрвээ уншигчид санаж буй бол МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын даргад төлөөлөгч Р.Дагвыг нэр дэвшүүлж буйгаа мэдэгдсэн. Намаасаа том дэмжлэгтэй орж ирсэн Р.Дагва Тэргүүлэгчдийнхээ хурал дээр 16 хүнээс 1 хүний санал авсан тухайг бид өмнө нь мэдээлж байсан. Товчхондоо намдаа, бүлэгтээ ч нэр хүнд нь навс уначихаад байгаа С.Амарсайхан, Р.Дагва нарт нийслэлчүүлийн хувь заяаг атгуулах гэж улайрч байвал МАН-ын бүдүүн дарга нар андуурч байна даа.

 

Улс төр
3 сарын өмнө
Нийтлэлч:
Р.Саруул
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ