Б.Гарамгайбаатар Н.Батбаяр нарт холбогдох хэргийг прокурорт буцаав
1 сарын өмнө
Ангилал: Эрэн сурвалжлах

Нийслэлийн прокурорын газраас Б.Гарамгайбаатар Н.Батбаяр Р.Онон нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн баасан гарагт  хянан хэлэлцлээ.

 Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
 Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нар албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдоод байгаа билээ.

Эрэн сурвалжлах
1 сарын өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ