Шинэ төв цэвэрлэх байгууламж барих бэлтгэл ажилтай танилцлаа
1 сарын өмнө
Ангилал: Улс төр

Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Загдсамбар, УСУГ-ын дарга Ц.Төрхүү нар өнөөдөр Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнөх бэлтгэлтэй танилцлаа. Энэ үеэр орц гарц гаргах, газар чөлөөлөх, төмөр замын гарам гаргах зэргийг ярилцсан байна. 

Шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 03 сарын 01-нээс эхэлж 36 сарын хугацаанд барихаар ТЭЗҮ-д тусгагдсан юм.

Одоогоор Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж хоногт 160,000 метр/куб бохир ус хүлээн авч байгаа бол шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 250,000 метр/куб бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай, лагийг дулааны аргаар бүрэн боловсруулж био хий гарган цэвэрлэх байгууламжийн дотоодын эрчим хүчнийхээ хэрэгцээг 50 хувь хангах эко шийдэл бүхий байгаль орчинд ээлтэй дэвшилтэт шинэ технологийг Монгол улсад анх удаа нэвтрүүлэх юм.

 

Улс төр
1 сарын өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ