Кайл Кузма залуу оддын шилдэгээр тодорлоо
1 сарын өмнө
Ангилал: Урлаг & спорт

Сагсан бөмбөг сонирхогчидын хамгийн их хүлээдэг бүх оддын тоглолт эхэллээ. Энэ жилийн NBA-ын Бүх оддын тоглолт уламжлал ёсоор залуу оддын тоглолтоор эхэллээ. Бүх оддын тоглолт энэ сарын 18-нийг хүртэлд гурван өдөр үргэлжлэх бөгөөд Шарлотта хотын "Spectrum Center"-т болж байна. 

2015 оноос хойш бүх оддын тоглолт дэлхийн болон америкийн хэвээн хуваагдан тоглодог болсон бүх оддын тоглолт маргааш NBA all star, Slam Dunk, гурван онооны шидэлтээр үргэлжлэх юм.

Залуу оддын тоглолтонд 3:1-ын харицаатайгаар дэлхийг баг тэргүүлж байгаа. Харин энэ удаагийн залуу оддын тоглолтыг 161:144 харьцаатайгаар АНУ-ын баг тэргүүлж тоглолтын харьцааг 3:2 болгож чадлаа.

Энэ удаагийн Бүх оддын тоглолтын залуу оддын тоглолтын шилдэг тоглогчоор Кайл кузма 35 оноогоор шалгарлаа. Тэрбээр "Өнгөрсөн онд дэлхийн баг бидэнд боломж олгооогүй. Энэ жил миний хувьд бэлтгэлээ маш сайн хийж, шилдэг тоглогч авах зорилготойгоор ирсэн" хэмээн ярьлаа.

Дэлхийн багт 10 орны тоглогчид орсон бол "Сакраменто Кингс" багийн гурван тоглогч залуу оддын тоглолтод багтаж, бусад багуудаа тэргүүллээ.

Бүх оддын тоглолт залуу оддын тоглолтоор эхэллээ

Урлаг & спорт
1 сарын өмнө
Нийтлэлч:
Б.Учрал
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ