Хохирогч нь мөнгөгүй болсныг мэдээд дээрэмдсэн мөнгөө эргүүлэн өгчээ
2 сарын өмнө
Ангилал: Энтертайнмент

Дээрэмдсэн хүнээ ямар ч мөнгөгүйг мэдсэн эр мөнгөө буцааж өгч буй нэгэн сонирхолтой бичлэн АТМ-ны камерт бичигдэг үлджээ. Хятадын Хэюань хотын иргэн Ли хэмээх бүсгүй автомат теллер машинаас мөнгө авч байх үед дээрэмчин эр ард нь ирж зогсоод хутга тулган мөнгийг нь дээрэмдсэн байна. Ли бүсгүйд 2500 юань байсан тухай тэрбээр хэлжээ. 

Улмаар илүү их мөнгө өгөхийг шаардан банкны картынх нь үлдэгдлийг шалгуулсан аж. Картанд мөнгө үлдээгүйг мэдээд дээрэмчин эр инээмсэглэснээ хохирогчид мөнгийг нь эргүүлэн өгчихөөд явж оджээ. Болсон үйл явдал банкны автомат машины камерт тодорхой бичигдэж үлдсэн байна.  

Хохирогч бүсгүй энэ талаар цагдаад гомдол гаргаагүй ч цагдаагийнхан өөрсдөө шуурхай ажиллан өрөвч дээрэмчнийг барьжээ.

Энтертайнмент
2 сарын өмнө
Нийтлэлч:
Б.Учрал
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ