911.5 мянган хүүхдэд мөнгөн тэтгэмж олгожээ
2 сарын өмнө
Ангилал: Эдийн засаг

“Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журам” өөрчлөгдсөнтэй холбоотой тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ нэмэгджээ. Тодруулбал, энэ он гарснаар 293 мянган хүнд 41.8 мянган төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон байна. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулбал, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 159.5 мянгаар өсөж, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 20.9 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Ийнхүү нэмэгдсэн нь өмнө дурдсанчлан “Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журам”-ын өөрчлөлт хийгээд “0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болон жирэмсэн эхийн тэтгэмж” авсан хүний тоо 5.1 дахин, олгосон тэтгэмжийн хэмжээ 9.2 дахин өссөн нь голлон нөлөөлжээ. Харин нийгмийн халамжийн тэтгэвэрт 51.1 мянган хүн хамрагдсан бол тэтгэмжид 65.5 мянган хүн хамрагдсан байна. Тэгвэл мөн хугацаанд 18 хүртэлх насны 911.5 мянган хүүхдэд 18.2 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгосон аж.

Эдийн засаг
2 сарын өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ