Оюутны волейболын 2019 оны аварга багууд тодорлоо
4 өдрийн өмнө
Ангилал: Урлаг & спорт

МУИС болон ШУТИС-ийн спорт зааланд Монгол Улсын оюутны 2019 оны аварга шалгаруулах волейболын тэмцээн гуравдугаар сарын 9-14-нд болж шилдгүүдээ тодруулав.

Тэмцээнд 15 их, дээд сургуулийн эрэгтэй 17, эмэгтэй 12 багийн 350 гаруй оюутан тамирчид оролцон ур чадвараа сорин өрсөлдлөө. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар МОСХ, МУИС хариуцан явуулсан юм.

Тэмцээний эрэгтэй багуудаас нэгдүгээр байрт Б.Даваадаш дасгалжуулагчтай Ж.Батжаргал ахлагчтай ИЗОУИС, хоёрдугаарбайрт СМ М.Бат-очир дасгалжуулагчтай СДМ Г.Төрмандах ахлагчтай ШУТИС, гуравдугаар байрт ОУХМ С.Амгаабазар дасгалжуулагчтай, О.Золбоо ахлагчтай ХААИС тус тус шалгарлаа.

Харин эмэгтэй багуудаас нэгдүгээр байрт ОУХМ Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай, Б.Цолмон ахлагчтай МУИС, хоёрдугаар байрт спортын мастер Б.Долгормаа дасгалжуулагчтай, Э.Бадамцэцэг ахлагчтай ХААИС-ийн баг, гуравдугар байрт ОУХМ Л.Нарантуяа дасгалжуулагчтай, Б.Хишигсүрэн ахлагчтай МУБИС-ийн баг тамирчид тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Нэгдсэн дүнгээр тэргүүн байрт ХААИС, хоёрдугаар байрт, ИЗОУИС-ийн баг тамирчид шалгарлаа. Тэмцээний шилдэг эрэгтэй тоглогчоор ИЗОУИС-ийн тамирчин  Б.Батсуурь, шилдэг эмэгтэй тоглогчоор МУИС-ийн тамирчин Б.Цолмон, шилдэг эрэгтэй дасгалжуулагчаар ИЗОУИС-ийн багш Б.Даваадаш, шилдэг эмэгтэй дасгалжуулагчаар МУИС-ийн багш, ОУХМ Э.Эрдэнэбилэг нар шалгарч цом гардав.

Урлаг & спорт
4 өдрийн өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ